КНАУФ фирмийн түүх

КНАУФ фирмийн түүх

КНАУФ- бол өөрийн үйл ажиллагааны өргөн цар хүрээнээс үл хамааран өнөөг хүртэл гэр бүлийн бизнесийн хамгийн эрхэм зарчмуудыг хадгалж чадсан олон улсын компани юм. Олон улсын КНАУФ групп нь өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд томоохон барилгын материал үйлдвэрлэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог.
Гипс хэмээх энэхүү гайхамшигтай байгалийн бүтээгдэхүүнийг барилга хурдан барих хамгийн чанартай, эдийн засгийн хувьд үр ашигтай материал болгож өөрчлөхийг мөрөөдөж байсан ах дүү хоёр Альфонс болон Карл Кнауф нарын мөрөөдөл нь анх 1932 онд гипс боловсруулах жижигхэн үйлдвэр байгуулснаар биелж эхэлсэн түүхтэй.

Первый завод по производству гипсовых штукатурных смесей в городе Перль на реке МозельДараагаар нь төрсөн нутагтаа Шэнген дахь гипсний орд газрыг ашиглах эрхийг авч барилгын гипсэн суурьтай хуурай хольц үйлдвэрлэх анхны үйлдвэрээ Мозель голын эрэг дээр байрлах Перл-д байгуулжээ. Эдгээр үйлдвэрүүд нь одоогийн дэлхийд нэртэй КНАУФ группын анхны үйлдвэрүүд юм. 1949 онд ХБНГУ байгуулагдснаар КНАУФ фирм нь өөрийн түүхийг шинээр эхлүүлсэн. Өнөөдрийн КНАУФ-ын толгой байгуллага нь байрладаг хойд Баварын Ипхофен хотод эхлээд барилгын хуурай хольц боловсруулах үйлдвэр босож, харин 1958 онд гипсэн хавтангийн үйлдвэр баригдаж байжээ


Германы «эдийн засгийн гайхамшиг»-ийн үед жижигхэн компани маань эрс хурдацтай хөгжиж дэлхий даяар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгч байгууллагуудын нэгэн том гэр бүл болж хэдийн чаджээ.

Анхны бүтээгдэхүүнүүд нь шавардлагын хольцууд байлаа. 60-аад оны дундуур КНАУФ фирм нь МП 75 анхныхаа шавардлагын зуурмагийг шавардлагын тусгай машиных нь хамт гаргажээ.

День Святой Варвары: в первом ряду сидят Альфонс Кнауф (четвертый слева), Матиас Кнауф (пятый слева) и Карл Кнауф (шестой слева)1958 онд гипсэн хавтангийн үйлдвэрлэл эхэлсэнээр компанийн хөгжлийн түүхэн шинэ хуудас эхэллээ. Компанийн стратеги бодлого нь зөвхөн хавтан үйлдвэрлээд борлуулах бус мөн хуурай хийцийн бүх төрлийн дагалдах хэрэгсэлүүд, бэлэн шийдлүүдийг хэрэглэгч олонд санал болгоход чиглэгдэж байлаа. Тусгай зориулалтын багаж хэрэгсэл болон хана, таазны угсралтын профильтөмөр гэх зэргээр бүтээгдэхүүний нэр төрөл байнга өссөөр иржээ.


2007 оны 9-р сараас эхлэн КНАУФ групп нь єєрийн албан ёсны тєлєєлєгчийн газрыг (Кнауфгипс ХХК) Монгол Улсад нээж үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн юм. Кнауфгипс ХХК –ийн үйл ажиллагаа нь Монгол Улсын барилгын зах зээлийг гадна болон дотор заслын материалаар хангахад чиглэх бөгөөд орон сууцны барилгын болон тэдгээрийн засвар тохижилтын шийдвэрт нийцэх өөрийн олон төрлийн бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь санал болгож байгаа юм. Үүнд: гадна фасад, дотор ханын тохижуулалт, дуу чимээг тусгаарлах, ус чийгэнд тэсвэртэй, галын хамгаалалттай, энгийн зэрэг КНАУФ-гипсэн хавтангууд (ГКЛ), КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ), барилгын гадна дотор заслын гипсэн болон цементэн суурьтай хуурай хольцууд, хєрсжїїлэгч, плитаны цавуу г.м. бусад хольцууд, КНАУФ-тэрм (пенополистирол), тусгаарлагч материал, цементэн хавтан зэргийг нэрлэж болно.