Бүтээгдэхүүн ба шийдэл

Бүтээгдэхүүн ба шийдэл


КНАУФ брендийн бараа бүтээгдэхүүн борлогдож байгаа улс болгонд КНАУФ бол чанар болон өргөн сонголт гэсэн ойлголттой утга нэг байдаг. Иймээс ч орчин үеийн барилгын хуурай хийцийн системууд, барилгын гадна дотор заслын хуурай хольцууд, шавардлагын машинууд, эрчим хүч дулаан тусгаарлах материалууд гээд манай бүтээгдэхүүнүүдийг тус бүрд нь авч үзэх шаардлагатай юм.

Юуны өмнө шинэлэг шийдэлийг сонгож, өөрийн нөөц бололцоог бүрэн дүрэн ашигладаг бидний хандлага нь КНАУФ-ыг барилга дизайны салбарт тэргүүлэх байр эзлэхэд чухал үүрэгтэй.

Та КНАУФ-ыг сонгосноор маш богино хугацаанд ямар ч хэцүү төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдэгтээ итгэлтэй байж болно.

Бид Таны гэр оронд тав тухтай орчныг бүрдүүлэх сайхан боломжууд, өргөн сонголтуудыг санал болгож байна.

Бүх бүтээгдэхүүнүүд нь зөвхөн сайн чанарын түүхийн эдээр үйлдвэрлэгдсэн учраас бараа бүтээгдэхүүний чанар нь сайн, эдэлгээ нь урт байхын зэрэгцээ зөөж тээвэрлэхэд эвтэйхэн баглаа боодол сайтай байдаг. ОХУ-ын КНАУФ үйлдвэрүүдийн бүх бүтээгдэхүүнүүд нь ОХУ-ын стандарт ГОСТ-ын болон DIN –ын нормын дагуу тохирлын гэрчилгээ, эрүүл ахуйн гэрчилгээ, галын аюулгүй байдлын гэрчилгээнүүдийг авч улсын хэмжээний олон шалгуур үзүүлэлтийг хангасан болно.