КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ)

КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ)

КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ)

КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ)

КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ), хуурай хийцэнд ашиглагддаг өнгөлгөөний өндөр чанартай,  экологийн цэвэр материал, ус чийг ихтэй галын өндөржүүлсэн аюулгүй байдалд болон дулаан, дуу чимээ тусгаарлахад ашиглана.

Ус чийгэнд тэсвэртэй гипсэн КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛВ) — өнгөлгөөний, тэгш өнцөгт хэлбэртэй хавтан. ГОСТ Р 51829-2001 стандартын дагуу гипсэн барьцалдуулагч болон цаасны  холимогийг хавтан дээр жигд тархаан пресслэн үйлдвэрлэдэг.


Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангын нүүр болон ар талыг гидрофобизатораар (ус чийгэнд тэсвэртэй), будаг хуулагдахгүй болгохын тулд тусгай уусмал шингээн, зүлгүүрдэж боловсруулдаг.


КНАУФ-сэмэрлэг хавтангийн зах нь шулуун (ПК) болон фальцэн (уртын дагуу) ирмэгтэй (ФК) гэж ангилагддаг.  Хавтангийн торцон (торцевая) ирмэг нь тэгш өнцөгт хэлбэртэй.


Ердийн КНАУФ-сэмэрлэг хавтанг бодвол ус чийгэнд тэсвэртэй сэмэрлэг хавтан нь ус чийгээс гадна галд тэсвэртэй шинж чанарыг хослуулсан чанартай байна.


Хавтангийн маркийг бүтээгдэхүүний ар талд, арилдаггүй хөх өнгийн будгаар бичнэ: хавтангийн төрөл;  ирмэгийн төрөл; хавтангын урт, өргөн ба зузаан (мм); стандарт гэсэн тэмдэглэгээг агуулсан байдаг.


Урт 2500 мм, өргөн 1200 мм ба зузаан 10 мм-н хэмжээтэй, уртын дагуу фальцэн ирмэгтэй, ус чийгэнд тэсвэртэй, КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангийн маркийн жишээ:
ГВЛВ-ФК-2500х1200х10 ГОСТ Р 51829-2001.

Технологийн бүхий л явцад техникийн чанд хяналт дор үйлдвэрлэгддэг нь КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангийн  чанарын баталгаа нь болдог.  Бүтээгдэхүүний чанарыг орон сууц барилганд хэрэглэж болох тухай ГОСТ, ариун цэвэр болон галын аюулгүй байдлын сертификатад нийцүүлэн баталгаажуулна.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, засаг захиргаа, олон нийт болон үйлдвэрлэлийн барилгад зориулагдсан:

  • Галд тэсвэртэй бүх зэрэглэлтэй, түүний дотор зэрэглэл I;
  • Галын аюулгүй байдлын бүтцийн бүх ангилалтай, түүний дотор СО ангилал.
  • Галын аюулгүй байдлын үйл ажиллагааны бүх ангилалтай, түүний дотор Ф1.
  • Хүссэн зохион байгуулалттай систем болон хэлбэртэй.
  • Хариуцлагын бүх түвшинтэй, түүний дотор өндөржүүлсэн хариуцлагатай.
  • Янз бүрийн давхартай барилгууд.
  • Барилгын цаг уур, инженер-геологийн нөхцөлүүдийг  үл харгалзан.

Ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг (ГВЛВ) чийглэг горимтой (СНиП 23-02-2003) болон эрс тэс нөхцөлгүй (СНиП 2.03.13-88) барилгад ашиглахыг зөвлөж байна.


Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛВ) хэрэглэх гол салбар бол:

  • Даацын, халхлах болон бусад галд тэсвэртэй чанарт хязгаарын нормчлогдсон шаардлагууд тавигддаг байгууламжууд. Үүнд:
    • Нүүлгэн шилжүүлэх гарцын хана, тааз (вестибюль, лифтны заал, шатны тавцан);
    • каркасан зохион байгуулалттай барилгын хана, хамар хана болон халхлалт;
    • мансард давхарын модон элемент, түүний дотор дээврийн сараалж болон хучилт;
    • кабелийн суваг, шугам сүлжээний худаг, багана, г.м;  
  1. КНАУФ угсардаг шалны суурийн тэгшилгээ;
  2. Иж бүрдэл галын аюулгүй байдлын  хамгаалалт  ба дуу чимээ тусгаарлах халхлах бүтэц.

Фальцэн ирмэгтэй ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг каркасын байгууламжийг (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын байгууламж) халхлахад хэрэглэнэ.


Ашиглалтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Хамар хананы төслийн байршилыг тэмдэглэх.
  • Байршилын тэмдэглэгээг таазанд хийх.
  • ПН каркасын чиглүүлэгч КНАУФ-профилийг тааз болон шаланд бэхлэх.
  • Босоо профилийг чиглүүлэгч профилүүдад тогтоож хооронд нь суурилуулж бэхлэх.
  • Каркасан дотор цахилгааны монтаж хийх, байнгын тоног төхөөрөмжийг бэхлэхэд ангиудыг суулгах,
  • Каркасны нэг талд ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг тогтоож бэхлэх.
  • Хэрвээ төсөлд тусгагдсан бол тулаас шонгуудын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангуудыг тогтоож бэхлэх.
  • Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудын уулзвар. шурупны нүхнүүдийг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) чигжээсээр шавах.
  • гадаргууг засварт бэлтгэж хөрсжүүлэх.

Зөвлөлгөө

  • Олон үе өнгөлгөөг нэг өдрийн дотор хийхийг зөвлөдөг.
  • Хавтангуудын уулзваруудыг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулах.
  • Хавтануудын уулзвар, шурупны нүхийг тухайн ашиглалтын нөхцөлд тохирсон КНАУФ-Фугенфюллер ГВ эсвэл КНАУФ-Унифлотоор шавах.
  • Ус тусах (ванн, шүршүүрийн өрөө) боломжтой газруудын зааг дээр КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлах тууз наах,  хавтангуудын гадаргууг  ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулах хэрэгтэй.
  • Ус чийгэнд тэсвэртэй нэмэгдүүлсэн чанартай.
  • Галд тэсвэртэй нэмэгдүүлсэн чанартай.
  • КНАУФ Гипсэн сэмэрлэг хавтангуудыг  ашиглсанаар засварын үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлыг хэмнэсэн.
  • Муруй шугаман гадаргууг оролцуулан, хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Экологийн цэвэр орчин бий болгохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ.
  • Илүү чийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • Ямарваа хортой бодис үл агуулсан ба хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй болно.
  • Дэлхийн стандартад нийцсэн.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Ирмэгийн хэлбэр
ПК Тэгш ирмэгтэй. Тэгш ирмэгтэй хавтангуудыг КНАУФ ОП 13 угсардаг шалны сууринд хэрэглэнэ.
ФК Фальцэн ирмэгтэй (огтолсон ирмэгтэй).  Фальцэн ирмэгтэй хавтанг каркасын байгууламжийг (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын бүтэц) өнгөлөхөд хэрэглэнэ.
Хэмжээ, мм 2500х1200х10 и 2500х1200х12,5
Савлагаа

Уут, 50 хавтан (150 м2) Уут, 40 хавтан (120 м2)

Гялгар уутан бүрхэвчтэй

Үйлдвэрлэгчтэй тохирвол өөр хэмжээтэй хавтанг бэлтгүүлж болно.

Физик-техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 жин, кг, s – хавтангийн зузаан мм; 10 мм зузаантай үед 1,08s багагүй
1 м2 жин, кг, s – хавтангийн зузаан мм;12,5 мм зузаантай үед 1,25s багагүй
Дулаан дамжуулах коэффициент (1000 аас 1200 кг/м хүртэл нягттай ), Вт/м °С 0,22-с 0,36 хүртэл
Дулаан шингээх коэффициент, Вт/м °С 6,2 ихгүй
Гулзайлтын бат бөхийн хязгаар, МПа 5,3 багагүй
Хатуулаг чанар Бринеллээр, МПа 20 багагүй
Чийгшил, % 1,5 ихгүй
ГВЛВ хавтангийн гадна талын гадаргуугаар ус шингээх чанар, кг/м цагийн дотор 1 ихгүй
Уур нэвтрэх коэффициент, Мг/м • ч • Па 0,12
Байгалын радионуклидын өөрийн идэвхи, Бк/кг 370 ихгүй



Буцах