АКВАПАНЕЛЬ Наружная

АКВАПАНЕЛЬ гадна хавтан

АКВАПАНЕЛЬ Наружная

АКВАПАНЕЛЬ гадна хавтан

АКВАПАНЕЛЬ цементэн гадна хавтан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, барилгын гадна өнгөлгөөний хавтан материал.

АКВАПАНЕЛЬ цементен гадна хавтан нь тэгш өнцөгт хэлбэртэй хавтан, цементэн суурь бүхий зүрхэвчтэй хөнгөн эрдэс дүүргэгчтэй, хоёр талаасаа шилэн тороор арматурчлагдсан материал юм. Захыг нь тайрч, ирмэгийг бэхжүүлсэн.

Гадна булангийн ирмэгийг (EasyEdge) шилэн сэмэрлэг материалаар нэмэгдүүлж бэхжүүлсэн.

Шилэн арматурчлалын тортой учраас, хуурай (урьдчилан норгохгүйгээр) АКВАПАНЕЛЬ цементен плитаг нэг метр радиустайгаар хотойлгох боломжтой. Тиймээс муруй шугаман гадаргуунд хэрэглэж болно.

Хэрэглээний хүрээ

АКВАПАНЕЛЬ гадна хавтанг каркасан төрлийн барилгад мөн барилгын фасадыг сэргээн засварлахад хэрэглэж болно.

АКВАПАНЕЛЬ гадна хавтан нь дурын барилгын өнгөлгөөний материалаар гадаргууг хийхэд бэлэн тэгш суурь болдог. Эрс тэс цаг уурын нөхцөлд маш сайн тэсвэртэй бөгөөд дараах зориулалтаар хэрэглэнэ:

  • Гадна тааз хийхэд.
  • Гадна хана хийхэд.
  • Хуучин фасад сэргээн засварлахад.
  • Довжоо засахад.
  • Дээвэр засахад.
  • ХАА- н системуудыг засварлахад.

Угсралтын ажлыг дараах үе шаттайгаар гүйцэтгэнэ:

  • АКВАПАНЕЛЬ гадна цементэн хавтанг огтлох
  • Металл болон модон каркасыг тогтоох
  • Хавтанг угсрах
  • КНАУФ-Севенер шавардлагын цементэн цавуулаг хольцоор завсар зайг шавах, гадаргууг бүхэлд нь шавардах
  • Гоелын өнгөлгөө хийх

Зөвлөгөө:

  • Хавтангуудыг саравчин дор ус, чийг авахгүйгээр хадгалах хэрэгтэй. Нойтон хавтанг угсрахын өмнө хатааж хэрэглэнэ.
  • Угсрахын өмнө хавтанг орчинд дасгах хэрэгтэй. Орчин болон материалын температур + 5° С- с багагүй байх ёстой.
  • Хавтанг хэвтээ байдлаар угсрана.
  • Босоо профилуудыг 600 мм -н алхамтайгаар бэхлэгдэнэ.
  • Хавтанд угсралтын ажлыг хөнгөвчлөх үүднээс туслах тэмдэглэгээг хийсэн. Шурупээр бэхлэх газрыг чагтаар тэмдэглэсэн.
  • КНАУФ-Диамант фасадны шавардлагыг хийхийн өмнө гадаргууг, КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулах.

АКВАПАНЕЛЬ цементен гадна хавтанг хэрхэн угсрах талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг «Татах» хэсгээс мэдээлэлийн хуудас 2301 авч үзнэ үү.

  • Хөөж болон үйрч эмхрэхгүйгээр ус чийг тэсвэрлэх чадвар өндөр.
  • Мөөг болон мөөгөнцөрийн эсрэг үйлчлэлтэй.
  • Хортой холимог агуулаагүй.
  • Эрс тэс, цаг уурын нөхцөлд маш сайн тэсвэртэй (салхи, бороо, цас, температурын өөрчлөлт г.м).
  • Угсрахад хурдан, амар.
  • Нэг хүртэл метр радиустай муруй шугаман гадаргууг хийх боломжтой.
  • Боловсруулалтын технологи сайтай.
  • Гадаргууг боловсруулах хүнд ажиллагааг халсан.
  • Барилгын хуурай технологи нь урт удаан хугацаанд хатаах процессыг үгүй хийсэн.
  • Тусгай багаж хэрэгсэл шаардахгүй.
  • Барилгын ажлын цаг хугацаа болон зардлыг хэмнэж түргэн угсрах боломжтой.
  • Цохилтонд тэсвэртэй ба урт удаан эдэлгээтэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Өргөн, мм 900/1200
Урт, мм 1200/2400/2800
Зузаан, мм 12,5
Жин, кг/м2 ойролцоогоор 16
900 мм өргөнтэй плитаны гулзайлтын хамгийн бага радиус (м) >3
300 мм өргөнтэй плитан хэсгийн гулзайлтын хамгийн бага радиус (м) >1
Нягт, кг/мЗ 1100- 1200
Гулзайлтын бат бэх хязгаар, МПа > 10,0
Дулаан дамжуулалт, Вт/м0К 0,36
Хүйтэн тэсвэрлэлт (үе) >75
Хүчиллэгийн үзүүлэлт (шүлтлэг), рН 12
Шатамхай бүлэг Г1
Уян харимхай модуль, МПа 4000-7000
Статистик ачаалал 1 м2 талбайд 50 кг хүртэл
"АКВАПАНЕЛЬ Цементная плита" (ADOBE PDF  216 Кб) Орос хэлээр

Буцах