Грюнбанд

Грюнбанд

Грюнбанд

Грюнбанд

Цементэн шавардлага, дулаан тусгаарлах, фасадны КНАУФ-Грюнбанд.

Ус чийгэнд тэсвэртэй болгодог нэмэлт орцтой, пенополистирол үрэл бүхий хөнгөн дүүргэгч, шигшсэн элс бүхий цементэн суурьтай,  дулаан тусгаарлах, ус үл нэвтрүүлэх шинж чанартай шавардлагын хуурай хольц.


Бүтээгдэхүүнийг байнгын дотоод болон хараат бус хөндлөнгийн хяналтан дор  (сертификат ГОСТ Р)  үйлдвэрлэдэг.

Хэрэглээний хүрээ

Гадна, дотор засварт хэрэглэнэ.
Чийгшилттэй тасалгааны керамик болон силикат тоосго, бетон, хий ба хөөсөн керамзит бетонон блокоор барьсан хана, фасад, таазны гоёлын өнгөлгөөний (жиш, гоёлын шавардлага КНАУФ-Диамант, будаг, плита наах г.м.) өмнөх шавардлага хийх зориулалттай.  


Ашиглах явц нь дараах үе шаттай:

  • Суурийн гадаргууг бэлтгэх.
  • Зуурмаг бэлтгэх.
  • Зуурмагийг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардах. 1 кв.м  талбайг 10 мм  зузаантайгаар шавардахад КНАУФ-Грюнбандын зарцуулалт ойролцоогоор 12 кг/м2. Нэг шуудай (25 кг) 2,1 м2 талбайд хүрнэ.
  • Арматурчлах.

Зөвлөлгөө

Гадаргууг сайн болгохын тулд, шинэ хийсэн шавардлагыг хүйтэнээс болон түргэн хатахаас сэргийлэх хэрэгтэй.
Гоёлын өнгөлгөөг (өнгөлгөөний шавардлага КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
Гоёлын шавардлага КНАУФ-Диамант  хийхээс өмнө шавардсан гадаргууг  КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаасан байх хэрэгтэй.


Ажлын дараа сав, суулга багаж хэрэгслэлийг усаар сайтар угаах.

Дулаан тусгаарлах, фасадны КНАУФ-Грюнбанд цементэн шавардлага хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл татах гэсэн хуудсаар орж мэдээлэлийн хуудас№ 0720 үзнэ үү.
  • Дулаан тусгаарлах, фасадны КНАУФ-Грюнбанд цементэн шавардлага  ашиглахад хялбар.
  • Уур нэвтрүүлнэ.
  • Хагарч цуурахгүй.
  • Хананы дулаан тусгаарлах чадварыг дээшлүүлнэ.
  • Фасадыг удаан хугацаанд цаг агаарын сөрөг нөлөөнөөс хамгаална.
  • Зуурмагыг гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Нэг үеийн зузаан 10-30 мм
Фракцын хамгийн их хэмжээс 1,5 мм
Нягт < 1100 кг/м3
Шахалтын бат бэх >3,4 МПа
Барьцалдалтын бат бэх >0,4 МПа
Уур дамжуулах коэффициент 0,1 мг/м·цаг·Па
Дулаан дамжуулалт < 0,35 Вт/м·°С
Ус шингээлт < 15 %
Хүйтэнд тэсвэртэй 100 үе (ГОСТ 10060.3_95)
Баглаа боодол Цаасан уут, 25 кг
Савлагаа Поддон, 30 уут. Контейнер, зөөлөн полимерконтейнер «Биг-Бэг»
Хадгалах хугацаа 12 сар, хэрвээ савлагаа урагдаагүй бол

Буцах