КНАУФ- босоо металл профиль (ПС)

КНАУФ- босоо металл профиль (ПС)

КНАУФ- босоо металл профиль (ПС)

КНАУФ- босоо металл профиль (ПС)

КНАУФ- босоо металл профиль (ПС) нь ТУ 1121-004-04001508-2003 стандартын дагуу нимгэн ган туузыг орчин үеийн төхөөрөмжөөр хүйтэн цувах аргаар үйлдвэрлэгддэг урт элемент болно.

Хэрэглэх хүрээ

Босоо профиль С -хэлбэртэй, гипсэн хавтан хамар хана ба өнгөлгөөний босоо каркасын багана болж өгнө.

КНАУФ-хавтан (ГКЛ, ГКЛВ, ГКЛВО) болон КНАУФ-сэмэрлэг хавтангаар хийгдсэн өрөө хоорондын хамар хана, өнгөлгөө болон бусад бүтээцийн каркасын хийцэнд ашиглагдана.

Хэрэглэх явц

Нэг төрлийн адил хэмжээтэй чигүүлэгч профилтэй цуг ашиглагдана.

Зөвлөлгөө

Цайрдсан профилийн хайчилсан хэсгийг зэврэхээс нэмж хамгаалах шаардлагагүй. Чиглүүлэгчид босоо профилийг тогтооход дутуу зүсч тэнийлгэх аргыг ашиглана.

Хавтанг профилийн задгай хэсэгтэй нэг чиглэлд угсарна, ингэснээр юуны өмнө хананд ойрхон шурупдэх боломжтой бөгөөд хажуугийн хавтанг бэхэлсэн шуруп нь профилийн тавцанг дотогшоо хотойлгохгүй.

  • Чиглүүлэгч профилийн тавцанг гажаагүй, зай завсаргүй хийх боломж олгоно.
  • КНАУФ- босоо профилийн тавцангийн хэмжээ нь (50 мм) ялангуяа давхар хавтан угсрахад шурупдэх зай нь чөлөөтэй учир шуруп нь профилийн тавцангийн хажуугаар орох магадлал бага.
  • Босоо КНАУФ-профилийн давуу тал бол профилийн тавцангийн дагуу хувил байдагт оршино. Энэ нь түүний хатуу биет байдлыг дээшлүүлж өгөх ба төв хувил нь каркас болон гипсэн хавтанг угсрахад баримжаа болж өгдөг.
  • Профил тус бүрийн ханын төгсгөлд 33 мм диаметртэй хоёр нүх бий, эдгээр нь хамар хана болон өнгөлгөөний дотор инженерийн сүлжээг оруулах боломжийг олгоно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Огтлолцол , мм 50x50;
65x50;
75x50;
100x50.
Урт, мм 3000;
3500;
4000;
(захиалгаар 6000 хүртэл)
Боодол Уут, 36 урт. м

Назад