Хамар ханын эрдэс хөвөн хавтан ба блок

Хамар ханын эрдэс хөвөн хавтан ба блок

Хамар ханын эрдэс хөвөн хавтан ба блок

Хамар ханын эрдэс хөвөн хавтан ба блок

Хамар ханын эрдэс хөвөн хавтан ба блок.

Уг материалууд нь чанд ТУ 5763001730906542005 өөрчлөлт № 1 дагуу үйдвэрлэгддэг.

Бүх төрлийн орон сууц болон нийтийн барилгуудын каркас бүхий өнгөлгөөний хамар ханын системийн байгууламжуудад акустик үзүүлэлтүүдийг сайжруулах зорилгоор «Акустическая Перегородка» эрдэс хөвөн хавтан ба блокуудыг дуу чимээ тусгаарлах материал болгон хэрэглэдэг.

  • Орон сууцны барилгууд.
  1. Байрны гал тогоо болон өрөө хоорондын хана, хамар хана (А ба Б ангиллын барилга).
  2. Байрны 00 өрөө, ванн, өрөө хоорондын хана, хамар хана.
  3. Нийтийн байрны соел, ахуйн үйлчилгээний болон нийтийн эзэмшлийн тасалгааг тусгарлах хана, хамар хана.
  • Засаг захиргааны барилга, офис.
  1. Танхим хоорондын, танхим болон ажлын өрөө тусгаарлах хана, хамар ханууд (А, Б, В ангиллын барилга).
  2. Ажлын өрөөг нийтийн эзэмшлийн болон дуу чимээ гаргах эх үүсвэр бүхий тасалгаануудаас тусгаарлах хана, хамар хана (А, Б, В ангиллын барилга).
  • Боловсролын байгууллагууд, сургуулийн өмнөх хүүхдийн байгууллагууд.
  1. Анги, кабинет, танхим хоорондын хана, хамар хана.
  2. Хөгжмийн анги ба танхим хоорондын хана, хамар хана.
  • Зочид буудал, кинотеатр, зугаа цэнгээний газрууд.
  1. Өрөө хоорондын хана, хамар хана (А, Б, В ангиллын барилга).
  2. Өрөөнүүдийг нийтийн эзэмшлийн газруудаас тусгаарлах хана, хамар хана (А, Б ангиллын барилга).
  3. Өрөөнүүдийг кафе, ресторануудаас тусгаарлах хана, хамар хана (А, Б ангиллын барилга).
  • Эмнэлэг, сувиллын газрууд.
  1. Тасалгаа, эмч нарын кабинет хоорондын хана, хамар хана.
  2. Тасалгаа, эмч нарын кабинетуудыг нийтийн эзэмшлийн тасалгаануудаас тусгаарлах хана, хамар хана.
  • Тус бүтээгдэхүүн нь дуу чимээ тусгаарлалтын өндөр түвшинг хангадаг бөгөөд түүнийг хэрэглэснээр дуу чимээнээс хамгаалах нормчлолын баримт бичгийн шаардлагуудыг (СНиП 23032003 “Дуу чимээнээс хамгаалах”) хангасан байгууламжуудыг барих боломжтой болно.
  • Зөөлөн, уян харимхай, үйрч хугардаггүй чанар нь тээвэрлэх, угсрах явцад бүрэн бүтэн байдлыг хангана.
  • Амархан хумигддаг учраас багласан материалыг тээвэрлэх болон хадгалахад зардлыг хэмнэнэ. Баглаа боодлоос задлахад анхныхаа хэлбэр, хэмжээнд бүрэн ордог.
  • Тус материал нь хэрэглэхэд хялбар, амархан огтолж, угсрах явцад их хүч зарцуулагдахгүй.
  • Уур нэвтрүүлэлт өндөртэй.
  • Бүтээгдэхүүн нь бүрэн галын аюулгүй, гал болон утаа тархалтыг нэмэгдүүлэхгүй.
  • Байгалийн материалаар үйлдвэрлэгддэг.
  • Эрүүл мэнд болон байгаль орчинд ямарч хоргүй.
Тодорхойлолт Үзүүлэлтүүд
Акустик хамар хана (рулон) – шилэн сэмэрлэгийн рулон материал. КНАУФ-хавтан (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) болон гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангийн (энгийн, ус чийг галд тэсвэртэй) хамар хананд хэрэглэнэ.

Хэмжээ, мм: 7500х610х50
Баглаа: термоусадочная пленка
Нийлүүлэлт: рулон

Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw дБ: 45-60
Акустик хамар хана (блок) – шилэн сэмэрлэг суурьтай материал. КНАУФ-хавтан (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) болон гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангийн (энгийн, ус чийг галд тэсвэртэй) хамар хананд хэрэглэнэ.

Хэмжээ, мм: 1250х610х50
Баглаа: термоусадочная пленка
Нийлүүлэлт: уут

Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw. дБ.: 45-60

Буцах