Шалны эрдэс хөвөн блок

Шалны эрдэс хөвөн блок

Шалны эрдэс хөвөн блок

Шалны эрдэс хөвөн блок

Шалны эрдэс хөвөн блок.

Базальтан сэмэрлэг суурьтай эрдэс хөвөн тусгаарлагч.

  • Nobasil MPN, MPN 35 – блок хэлбэртэй, шалны дулаан тусгаарлах чулуун хөвөнгийн материал.
  • Nobasil PDK – блок хэлбэртэй, шалны дулаан тусгаарлах чулуун хөвөнгийн материал.
  • Nobasil SPK 110 – блок хэлбэртэй, шалны дулаан тусгаарлах чулуун хөвөнгийн материал.
  • Nobasil SPK – блок хэлбэртэй, шалны дулаан тусгаарлах чулуун хөвөнгийн материал.
  • Nobasil SPE – блок хэлбэртэй, шалны дулаан тусгаарлах чулуун хөвөнгийн материал.

Бүх төрлийн орон сууц, нийтийн барилгыг дулаалах зорилгоор хэрэглэнэ.


Угсралтын ажлын дараалал

  • Шалны байгууламжинд ногдох ачааллыг тооцох.
  • Дулаан тусгаарлалтын зөв төрөл, зузааныг сонгох.
  • Дулаалгыг хуурай бөгөөд тэгш гадаргуу дээр тавих.
  • Бетон тэгшилгээ дээр дулаалгыг хамгаалалтын полиэтилен хальсаар тусгаарлах.
  • Шалны байгууламж ханатай нийлэх периметрээр дулаалгын материалаар тусгаарлах давхарга хийх.

Зөвлөмж


Хөвдөг шал

Дулааны болон дуу чимээний тусгаарлагчийг ижил чанар, зузаантай битүү үе болгон тавина. Дулааны алдагдлыг багасгах зорилгоор шалны байгууламжийг ханаас дулаалгын материалын ирмэгийн туузаар тусгаарлана. Бетон тэгшилгээ тавьсан тохиолдолд дулаалга норохоос сэргийлэх үүднээс дулаан тусгаарлагчийг хамгаалалтын полиэтилен хальсаар тусгаарлана. Энэ тохиолдолд нягтрал ихтэй дулаалга хэрэглэнэ. Зарчмын хувьд, хөвдөг шалны бүтэц ХҮНД төрөлд ордог бөгөөд ачааллыг хуваарилах үүргийг 40 мм дээш зузаантай бетон тэгшилгээ гүйцэтгэнэ. Хөнгөн шалны байгууламжийн хувьд энэ үүргийг ДСП, КНАУФ супер шал, гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангууд гүйцэтгэнэ.


Дайтай шал

Уг шалнуудыг хуурай аргаар угсардаг. Шинэ барилга, мансардын тасалгаа болон шалны нэмэлт дулаалга хийхэд хэрэглэнэ. Уг шалны суурь гадаргуу дээр ирэх ачаалал хамгийн бага байх, хурдан угсрах шаардлагатай газар хэрэглэхэд тохиромжтой. Нягтрал багатай дулаан тусгаарлагч хэрэглэдэг тул өндөр ачаалал өгч болохгүй.
  • Материалын дулаан дамжуулалтын коэффициент бага.
  • Блокууд нь маш сайн акустик шинж чанартай.
  • Материал нь шатдаггүй, химийн хувьд саармаг.
  • Блокны нягтрал болон хэлбэр тогтмол.
  • Боловсруулахад хялбар.
  • Чийгэнд тэсвэртэй.
  • Эдийн засгийн хэмнэлтэй бөгөөд экологийн цэвэр материал.
  • Мэрэгч болон микроорганизмуудад тэсвэртэй.
  • Эрүүл мэндэд хоргүй бөгөөд ариун цэврийн нормд нийцнэ.
NOBASIL MPN, MPN 35 РDК SPK110 SPK SPE
Зузаан, мм 40-200 20-160 80-160 20-160 30-180
Хэмжээ, мм 600x1000 600x1000 600x1000 600x1000 600x1000
Нягт, кг/м3 30,35 100 110 120 150-170
Шахалтын бат бэх, хэв гажилт 10% байхад, кПа, багагүй Прочность на сжатие при 10% деформации, кПа, не менее 25* 30* 30* 50
Дулаан дамжуулалтын коэффициент?10, Вт/мК, ихгүй 0,039 0,037 0,037 0,037 0,040
Шатамхай чанар Шатамхай биш Шатамхай биш Шатамхай биш Шатамхай биш Шатамхай биш
Хэрэглэх хүрээ

Дайтай модон шалны дүүргэгч

Орон сууц болон үйлдвэрийн барилгын шалны тэгшилгээ дээр Үйлдвэр, спортын тасалгаа болон агуулахын шалны тэгшилгээ дээр
Баглаа уут 1000x600x250 полиэтилен хальсанд

* 50-160 мм зузаантай.


Буцах