КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ-Мульти-финиш шаваас нь - нэмэлт дүүргэгч болон полимер орц бүхий, цементэн суурьтай хуурай хольц.

КНАУФ-Мульти-финиш шаваас нь - нэмэлт дүүргэгч болон полимер орц бүхий цементэн суурьтай, хуурай хольц. Гадна, дотор ажилд хэрэглэнэ.

Барилга байгууламжийн фасадны цементэн шавардлага болон бетон гадаргууг тэгшлэхэд хэрэглэнэ. Жишээ нь: КНАУФ-Грюнбанд, КНАУФ-Унтерпутц болон КНАУФ-Зокельпутц  зэргийг ашигласан барилгын фасад, мөн чийгшил өндөртэй тасалгаанд нүх ан цав, цууралтыг чигжих болон засварын ажилд хэрэглэнэ.


Хатах хугацаа:

Үеийн зузаан болон орчны салхижуулалтаас хамаарч + 10°С  д ойролцоогоор 3 хоног ба + 20°С д 1 хоногт хатна.


Үеийн зузаан:

жигд шавардахад: 1-3 мм
хэсэгчлэн шавардахад : 5 мм


Ажлын нөхцөл:

Суурь ба агаарын дулаан + 5°С с багагүй.
Суурь гадаргууг бэлтгэх:
Суурь гадаргуу нь хуурай, тоосноос цэвэрлэсэн, тосны толбогүй, шаваас наалдахгүй аливаа бохироос ангид байх ёстой. Их уудаг гадаргууг КНАУФ-Тифенгрундээр хөрсжүүлэх.  Хөрсжүүлэлт бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлэх.


Ажлын дараалал:

Зуурмаг бэлтгэх
цэвэр устай саванд хуурай хольцийг хийж  (1 кг хольцонд ~ 0,3 л ус) миксерээр сайтар хутгах, бөөн болон цул масс үлдэхгүй болтол. Шаардлагатай бол зуурмагийн  өтгөн, шингэнийг ус ба хуурай хольцноосоо нэмж тохируулж болно. Өөр бодис нэмж болохгүй.
Бэлдсэн суурь гадаргуун дээр өргөн металл шпатель ашиглан шавардлагыг 1-3 мм зузаантайгаар түрхэнэ.


Зөвлөлгөө :

Шинэ шавардлага хийсэн гадаргууг хүйтэн, халуунаас хамгаалах хэрэгтэй. Хагарал үүсч болзошгүй хэсэгт шүлтэнд тэсвэртэй 2 х 2 мм хэмжээтэй арматурчлалын торыг гадаргууд ойрхон  шаваасандаа шигтгэж тавьж өгнө.

Газартай нийлэх хэсэгт шаваасыг ашиглахгүй, довжоо зэрэг ус тусдаг хэсэг газрыг, чийг уснаас хамгаална. Будалт болон бусад өнгөлгөө, даацын ба даацын бус элементүүдын угсралтыг шаваас бүрэн хатсан хойно хийнэ.

Тохирно :

  • Барилгын фасадын болон чийгшил ихтэй тасалгааны бетонон гадаргуу болон цементэн шавардлагын тэгшилгээ хийхэд.
  • Засварын ажилд .
  • Ан цав, нүх цууралт шавахад.


Үзүүлэлтүүд

Хэмжээ

Чийгшил, %, ихгүй

0,1

Шахалтын бат бэхийн хязгаар, 28 хоног, МПа, багагүй

4,0

Хүйтэнд тэсвэртэй зуурмагийн марк, доошгүй

25

Зуурмаг суурьтай барьцалдах чанар, МПа, багагүй

0,5

Ашиглах хугацаа (цаг)

3-с багагүй

Өнгө

саарал

Зардал,  1 мм зузаантайгаар кв. м талбайд

1,2 кг





Буцах