АКВАПАНЕЛЬ гадна хавтан

АКВАПАНЕЛЬ дотор хавтан

АКВАПАНЕЛЬ дотор хавтан

АКВАПАНЕЛЬ дотор хавтан

АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтан. Экологийн цэвэр бүтээгдэхүүн, барилгын дотор өнгөлгөөний хавтан материал.

АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтан нь тэгш өнцөгт хэлбэртэй хавтан, цементэн суурь бүхий зүрхэвчтэй, хөнгөн эрдэс дүүргэгчтэй, хоёр талаасаа шилэн тороор арматурчлагдсан материал юм. Захыг нь тайрч, ирмэгийг бэхжүүлсэн.

Гадна булангийн ирмэгийг (EasyEdge) шилэн сэмэрлэг материалаар нэмэгдүүлж бэхжүүлсэн.

Шилэн тороор арматурчлагдсан учраас, хуурай (урьдчилан норгохгүйгээр) АКВАПАНЕЛЬ цементен плитаг  нэг метр радиустайгаар хотойлгох боломжтой. Тиймээс муруй шугаман гадаргууд хэрэглэж болно.

Хэрэглээний хүрээ

АКВАПАНЕЛЬ дотор хавтан нь плитагаар өнгөлөхөд найдвартай, бат бөх, ус чийгэнд тэсвэртэй суурь болж өгдөг.

АКВАПАНЕЛЬ дотор хавтанг каркас өнгөлөх байгууламжинд хэрэглэнэ .Чийгтэй, нойтон ажлын горимтой барилгын хамар хана, хана нүүрлэх болон дүүжин тааз г.м .хийхэд ашиглана.

АКВАПАНЕЛЬ дотор хавтанг дараахи газруудад хэрэглэнэ:

  • Хувь болон олон нийтийн усан бассейны ойролцоох бүсэд.
  • Өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг  гал тогоо г.м бүс.
  • Шүршүүр.
  • Машин угаалгын газар.
  • Угаалга  индүүдлэгийн газар.
  • Гараж болон хонгилд.

Угсрах ажлыг дараах үе шаттайгаар явуулна:

  • АКВАПАНЕЛЬ дотор цементэн хавтанг огтлох.
  • Металл болон модон каркасыг тогтоох.
  • Хавтанг угсрах.
  • Полиуретан АКВАПАНЕЛЬ цавууг ашиглан завсар зайг шавах.
  • АКВАПАНЕЛЬ Шаваас-Цагаан холимогыг ашиглан нийт гадаргууг боловсруулах.
  • Гоёлын шавардлага хийх.

Зөвлөгөө

  • Хавтангуудыг саравч дор ус, чийг авахгүйгээр хадгална. Нойтон хавтанг угсрахын  өмнө хатаах шаардлагатай.
  • Угсрахын өмнө хавтанг орчинд дасгах хэрэгтэй. Орчин болон материалын температур + 5° С- с багагүй байх ёстой.
  • Хавтанг хэвтээ угсрах.
  • Босоо профилуудыг 600 мм -н алхамтайгаар хийх.
  • Хавтанд угсралт хийх ажлыг хөнгөвчлөх үүднээс туслах тэмдэглэгээг хийсэн. Шурупээр бэхлэх газрыг чагтаар тэмдэглэсэн.
  •  Будаг хийх тохиолдолд  гадаргууг нимгэн шавардана. Үүнд 4 мм багагүй зузаантай АКВАПАНЕЛЬ Шаваас - Цагаан холимогийг түрхэнэ. Уг  шавардлагын үеийг арматурчлалын тууз шигтгэж бэхлэхдээ торны уулзваруудыг  100 мм багагүй өргөнтэй зөрүүлнэ.

АКВАПАНЕЛЬ Цементен дотор хавтанг хэрхэн  угсрах талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг «Татах»  хэсгийн мэдээлэлийн  2301 хуудаснаас авч  үзнэ үү.

  • Хөөж болон үйрч эмхрэхгүйгээр ус чийг тэсвэрлэх чадвар өндөр.
  • Мөөг болон мөөгөнцөрийн эсрэг үйлчлэлтэй.
  • Хортой бодис агуулаагүй.
  • Эрс тэс, цаг уурын нөхцөлд маш сайн тэсвэртэй (салхи, бороо, цас, температурын өөрчлөлт г.м).
  • Угсрахад  хурдан, хялбар.
  • Нэг хүртэл метр радиустай муруй шугаман гадаргууг хийх боломжтой.
  • Боловсруулалтын технологи сайтай.
  • Гадаргууг боловсруулах хүнд ажиллагааг үгүй хийсэн.
  • Барилгын хуурай технологи хэрэглэснээр урт удаан хугацаанд хатаах процессыг  халсан
  • Тусгай багаж хэрэгсэл шаардахгүй.
  • Барилгын ажлын цаг хугацаа болон зардлыг хэмнэж хурдан угсрах боломжтой.
  • Цохилтонд тэсвэртэй ба урт удаан эдэлгээтэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Өргөн (мм) 900/1200
Урт (мм) 1200/2400/2800
Зузаан (мм) 12,5
Жин, кг/м2 ойролцоогоор 15
900 мм  өргөнтэй хавтангийн гулзайлтын хамгийн бага радиус (м) 3
300 мм өргөнтэй хавтан зүсүүрийн гулзайлтын хамгийн бага радиус (м) 1
1 м2 плитаны жин, кг/м2 ойролцоогоор 15
Нягт, кг/мЗ ойролцоогоор 1050
Гулзайлтын бат, бэх хязгаар, МПа >6,2
Дулаан дамжуулалт, Вт/м0К 0,27
Хүчиллэгийн үзүүлэлт, рН 12
Уян харимхай модуль (МПа) ойролцоогоор 5000
Дулаан дамжуулалт (Вт/(м'К) 0,36
Уур нэвтрүүлэлтийн эсэргүүцэл 30
Уртын өөрчлөлт, хуурайгаас усаар ханах хүртэл, % 0,1
Шатамхай бүлэг Г1
Статистик ачаалал 1 м2 талбайд 50 кг хүртэл
"АКВАПАНЕЛЬ Цементная плита" (ADOBE PDF  216 Кб) Орос хэлээр

Буцах