Knauf Easy-Putz

Knauf Easy-Putz

Knauf Easy-Putz

Knauf Easy-Putz

Knauf EASY-Putz – хэрэглэхэд бэлэн гоёлын шавардлага, эрдэс суурьтай гантигын үйрмэг нэмэгдэлтэй.

Knauf EASY-Putz – хэрэглэхэд бэлэн гоёлын шавардлага, эрдэс суурьтай гантигын үйрмэг нэмэгдэлтэй.

Хэрэглээний хүрээ: орон сууц, унтлагын өрөө, коридор, шатны тавцан, ванн (ус тусахгүй газар).


Суурь : бетон, цементен шавардлага, шохой-цементэн шавардлага, гипсэн шавардлага, гипсэн эсвэл гипсэн сэмэрлэг хавтан, сайн наалттай обои болон будагтай гадаргуу г.м.


Иж бүрдэл: хамгаалалтын хөрсжүүлэгч Knauf Sperrgrund, колер «Knauf Compact Color», Knauf өнхрүүш, Knauf  багс.


Суурийг бэлтгэх

Гадаргуу нь тэгш, даацын, усанд тэсвэртэй, хуурай,  бат бөх, цэвэр, тоос болон бусад бохирдолгүй байна. Адгези чанарыг бууруулах бүх үлдэгдэлийг арилгах. Нийт гадаргууг урьдчилан Кnauf Sperrgrund хамгаалалтын хөрсжүүлэгчээр боловсруулна. Хуучин, никотины ул мөртэй, шарласан обой дээр Кnauf Sperrgrund хамгаалалтын хөрсжүүлэгчийг хоёр дахин чагтлах байдлаар түрхэнэ. Хамгаалалтын хөрсжүүлэгчийн үе бүрийг сайтар хатаана.


Ажлын дараалал

Шинэ шавардлага савандаа царцанги байдалтай байна. Иймд түүний оновчтой шинж чанарыг нь бүрэлдүүлэхийн тулд сайтар хутгах хэрэгтэй. Шаардлагатай бол 250 мл ус нэмж өтгөн, шингэнийг тохируулна. Шавардлагыг хатаж хөрсжсөн гадаргууд өнхрүүш ашиглан чагтлан хананд түрхэх,  КНАУФ –г бүү хэмнээрэй. Бэхжих процесс орчины температураас хамаарна (ойролцоогоор 10 с 20 минут). Сайн бүтцэлт гарган авахын тулд өнхрүүш болон багсаар түрхэнэ. Ажил завсарлах үед савны тагийг заавал хаана. Нэгэнт савыг нээсэн бол  боломжийн хирээр дуустал нь хэрэглэх шаардлагатай.


Зөвлөлгөө

  • Бүтэц, өнгө ижил гадаргуу гаргаж авахын тулд үйлдвэрлэлийн дугаар ижил бүтээгдэхүүнийг ашиглах.
  •  «Кnauf Compact Color» будагч пигмент ашиглан шавардлагыг төрөл бүрийн өнгөтэй хийж болно.
  • Колер «Кnauf Compact Color»-ийг хувааж болохгүй. Тухайн савлагааг нэг шавардлагын боодол тус бүрт нь бүрэн хэрэглэх.
  • Орчины өндөр температур, нэвт салхи, халсан гадаргуугаас хамаарч боловсруулалтын хугацаа багасна.
  • Хуурай, сэрүүн газар хадгална.
  • 12 сарын хадгалалтын хугацаанд  бүтээгдэхүүний чанар илүү баталгаатай.
  • Хэрэглэхэд бэлэн.
  • Өнхрүүшээр түрхэхэд хялбар.
  • Хана, таазанд сайн тохирсон.
  • Цэвэр эрдэсийн (гантигын хэмжээ 50%).
  • Цасан цагаан бүтэцтэй .
  • Өнгөт колераар «Knauf Compact Color» амархан өнгө авна.
  • Саармаг үнэртэй.
Барьцалдах Цэвэр эрдэсийн
Ширхэнцэр дээд. ойролцоогоор 0,5 мм – маш жижиг
доод. ойролцоогоор  1 мм - жижиг
Боловсруулалтын температур /суурийн +5°С с +25°С хүртэл
Түрхэснээс хойш бэхжих эхлэх хугацаа 10-20 минут
Хатах хугацаа Гадаргуу ойролцоогоор 3 цагийн дараа хатна, 12 цагийн дараа бүрэн хатна
Зарцуулалт 0,5 мм ойролцоогоор 500 г/м2
1 мм ойролцоогоор 950 г/м2
Багаж цэвэрлэх Шууд хэрэглэсний дараа урсгал бүлээн усанд
Хэрэглээний хүрээ Дотор ажил
Buklet KNAUF EASY Putz (ADOBE PDF 672 Кб)

Буцах