КНАУФ–гипсэн блок, стандарт

КНАУФ–гипсэн блок, стандарт

КНАУФ–гипсэн блок, стандарт

КНАУФ–гипсэн блок, стандарт

КНАУФ-гипсэн блок, стандарт. Барилгын заслын материал.

КНАУФ-гипсэн блок (углуургатай гипсэн блок) нь монолит бүтэцтэй, тэгш өнцөгт параллелепипед хэлбэртэй, тогтсон тодорхой хэмжээстэй, уулзварын углуурга бүхий бүтээгдэхүүн болно.


КНАУФ-гипсэн блокийг цутгах технологоор  наалдамхай гипсээр хийдэг. Орчин үеийн технологи нь блокны нүүрийг маш цэвэрхэн бөгөөд хэмжээсийг яг заалтын дагуу маш нарийн хийх боломжийг олгодог.

Хэрэглээний хүрээ

Хуурай болон ердийн чийглэгтэй (хүртэл 60%) барилгад хамар хана, даацын бус хана хийхэд ашиглана.


Угсралт нь дараах үе шаттай:

  • Суурийг бэлдэх.
  • Хамар хананы байршилыг шаланд тэмдэглэх.
  • Хана болон таазанд тэмдэглэгээ хийх.
  • Эхний эгнээний блокоос углуургыг салгах.
  • Хамар хананы тэр хэсгээр шаваас хийх.
  • Эхний эгнээний блокийг тавих.
  • Түвшингийн тэгш эсэхийг шалгах.
  • Дараачийн эгнээний блокийг угсрахдаа нуглаас углуурганд цавуу нэмж цутгана
  • Гадаргууг боловсруулна.

Зөвлөлгөө

Стандарт КНАУФ-гипсэн блокийг бэхлэж халхлах байгууламжинд уян жийргэвч наах явцад КНАУФ-Фуген (Фугенфюллер) шаваасны хуурай хольцыг угсралтын цавуу болгон ашиглана.


Блокуудыг баглаа боодолтойгоор тээвэрлэнэ.


Ачих, тээвэрлэх, буулгах болон хадгалахад блокийг гэмтээх болон чийг авахаас сэргийлэх хэрэгтэй. Бөөнөөр  шидэж ачих юмуу эсвэл унагаж буулгахыг  хориглоно.

  • Стандарт КНАУФ-гипсэн блокны нүүрэн тал чанар сайтай тул гадаргуунд шавардлага хийх шаардлагагүй.
  • Шавардлагын ажлын зардлыг бууруулна.
  • Байрны температур чийгшилийн горимыг тохируулах чадвартай.
  • Заадас шавсаны дараа будах, обой болон плита наахад бэлэн.
  • Шатдаггүй материал.
  • Ямар нэг хортой бодис үл агуулсан.
  • Уур, хий нэвтрүүлэх өндөр шинж чанартай.
  • Хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй (pH 5,5), диэлектрик ба үнэргүй.
  • Механик боловсруулалт хийхэд хялбар.
Үзүүлэлтүүд Хэмжээ
1 гипсэн блокны жин, хэмжээс 667x500x80 мм 28кг
1 гипсэн блокны жин, хэмжээс 667x500x100 мм 37кг
1 гипсэн блокны жин, хэмжээс 900x300x80 мм 24кг
Нягт 1250 кг/м ихгүй
Шахах үеийн бат бөхийн хязгаар 5,0 МПа
Нугалах үеийн бат бөхийн хязгаар 2,4 МПа
Дулаан дамжуулах коэффициент, l A 0,29 Вт/м°С
Дулаан дамжуулах коэффициент, l B 0,35 Вт/м°С
Алдах чийг 12 % ихгүй
Байгалийн радионуклидын өөрийн идэвхи 370 Бк/кг ихгүй
Шатах чанар Бүлэг  НГ
Боодол, гялгар уутан бүрхэвчтэй тавцан, 5 м2, 10 м2(80мм) 4м2,8м2(100мм)

Хэмжээ

Техникийн нөхцөл Зузаан  а, мм Өргөн  b, мм Урт  с, мм Блокны тоо, 1 м2
ТУ5742-007-16415648-98 80 500 667 3
ТУ 5742-007-1 64.15648-98 100 500 667 3
TY5742-Q14-03984362-96 80 300 900 3,7
"КНАУФ-гипсоплита" (ADOBE PDF 283 Кб)

Буцах