КНАУФ-бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй.

КНАУФ-бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй.

КНАУФ-бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй.

КНАУФ-бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй.

КНАУФ- бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй. КНАУФ-сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ), хуурай өнгөлгөөний өндөр чанартай,  экологийн цэвэр материал, ус чийг ихтэй барилга байгууламжийн галын өндөржүүлсэн аюулгүй байдалд болон дулаан, дуу чимээ тусгаарлахад ашиглана. 1500 мм /1200 мм /10 мм хэмжээтэй бага оврын тул нэг хүн ганцаараа барилгын ажил хийх боломжтой.  Ус, чийгэнд маш тэсвэртэйгээрээ ялгаатай.

КНАУФ бага оврын сэмэрлэг хавтан, ус чийгэнд тэсвэртэй (ГВЛВ)— өнгөлгөөний, тэгш өнцөгт хэлбэртэй хавтан материал. ГОСТ Р 51829-2001 стандартын дагуу гипсэн барьцалдуулагч болон цаасны хаягдалын холимогийг хавтан дээр жигд тархаан пресслэн үйлдвэрлэдэг.


КНАУФ-сэмэрлэг хавтангийн нүүр болон ар талыг гидрофобизатораар (ус чийгэнд тэсвэртэй), будаг хуурахгүй болгохын тулд тусгай уусмал шингээн, зүлгүүрдэж боловсруулдаг.


КНАУФ-сэмэрлэг хавтангийн уртын дагуу зах нь шулуун (ПК) болон фальцэн ирмэгтэй (ФК) гэж ангилагддаг.  Хавтангийн торцон (торцевая) ирмэг тэгш өнцөгт хэлбэртэй.


Хавтангийн маркийг бүтээгдэхүүний ар талд, арилдаггүй хөх өнгийн будгаар бичнэ: хавтангийн төрөл;  ирмэгийн төрөл; хавтангийн урт, өргөн ба зузаан (мм); стандарт гэсэн тэмдэглэгээг агуулсан байдаг.


Урт 2500 мм, өргөн 1200 мм ба зузаан10 мм -н хэмжээтэй, дагуу фальцэн ирмэгтэй, ус чийгэнд тэсвэртэй, КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангийн маркийн жишээ:
ГВЛВ-ФК-2500х1200х10 ГОСТ Р 51829-2001.
Шатамхай бүлэг — Г1 (ГОСТ 30244-94);  дүрэлзэх чанарын бүлэг — В 1 (ГОСТ 30402-96);  утаа гаргах чанарын бүлэг — Д 1 (ГОСТ 12.1.044-89); хортой чанарын бүлэг  — Т 1 (ГОСТ 12.1.044-89);  дөл тархаах бүлэг  — РП 1 (ГОСТ Р 51032-97).


Технологийн бүхий л явцад техникийн чанд хяналт дор үйлдвэрлэгддэг нь ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн өндөр чанарын баталгаа болно.  Бүтээгдэхүүний чанарын баталгаа болж ба орон сууцны барилганд хэрэглэж болох тухай ГОСТ, ариун цэвэр болон галын аюулгүй байдлын сертификатад нийцүүлэн баталгаажуулна.

Хэрэглээний хүрээ

Ус чийгэнд тэсвэртэй, бага оврын КНАУФ-сэмэрлэг хавтанг (ГВЛВ)  хамар хананы байгууламжинд хэрэглэх ажлын дараалал дараах үе шаттай

  • Хамар хананы төслийн байршилыг шаланд тэмдэглэх.
  • Байршилын тэмдэглэгээг таазанд хийх.
  • ПН каркасын чиглүүлэгч КНАУФ-профилийг тааз болон шаланд бэхлэх.
  • Босоо профилийг чиглүүлэгч профилүүдад тогтоож хооронд нь суурьлуулж бэхлэх
  • Каркасан дотор цахилгааны монтаж хийх, байнгын тоног төхөөрөмжийг бэхлэх эд ангиудыг суулгах,
  • Каркасны нэг талд ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтанг тогтоож бэхлэх.
  • Хэрвээ төсөлд тусгагдсан бол тулаас шонгуудын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтанг тогтоож бэхлэх.
  • Ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-сэмэрлэг хавтангийн уулзвар, шурупны нүхнүүдийг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) чигжээсээр шавах.
  • Гадаргууг засварт бэлтгэж хөрсжүүлэх.

Зөвлөлгөө

  • Олон давхар өнгөлгөөг нэг өдрийн дотор хийхийг зөвлөж байна.
  • Хавтангуудын уулзваруудыг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулах.
  • Хавтангуудын уулзвар, шурупны нүхнүүдийг тухайн ашиглалтын нөхцөлд тохирсон КНАУФ-Фугенфюллер ГВ эсвэл КНАУФ-Унифлот чигжээсээр шавах.
  • Ус тусах (ванн, шүршүүрийн өрөө) газрын зааг дээр КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлагч туузаар наах,  хавтангуудын гадаргууг  ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулах хэрэгтэй.
  • Гал болон ус чийгэнд тэсвэртэй нэмэгдүүлсэн чанартай.
  • КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудыг  ашигласнаар засварын үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардалыг хэмнэсэн.
  • Муруй шугаман гадаргууг гаргах, хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Экологийн цэвэр орчин бий болгохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ.
  • Илүү чийгийг шингээж, шаардлагатай бол дутагдаж байгаа чийгийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • Ямарваа хортой бодис үл агуулсан ба хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй болно.
  • Дэлхийн стандартад нийцсэн.
  • Гэрийн нөхцөлд нэг хүн ганцаараа барилгын ажил хийх боломжтой.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Ирмэгийн хэлбэр
ПК

Тэгш ирмэг. Тэгш  ирмэгтэй, чийгэнд тэсвэртэй, бага оврын КНАУФ-сэмэрлэг хавтанг (ГВЛВ)  КНАУФ ОП 13 угсардаг шалны суурь байгууламжид хэрэглэнэ.

ФК

Фальцэн ирмэгтэй(огтолсон ирмэгтэй). Уртын дагуу фальцэн ирмэгтэй хавтанг каркасын байгууламжийг (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын байгууламж) өнгөлөхөд хэрэглэнэ.

Хэмжээс, мм 1500х1200х10
Савлагаа Уут, 70 хавтан (126 м2)
Гялгар уутан бүрхэвчтэй

Үйлдвэрлэгчтэй тохирвол өөр хэмжээтэй хавтанг бэлтгүүлж болно.

Физик-техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 жин, кг, s – хавтангийн зузаан мм; 10 мм зузаантай үед 1,08s багагүй
1 м2 жин, кг, s – хавтангийн зузаан мм;12,5 мм зузаантай үед ,25s багагүй
Дулаан дамжуулах коэффициент (1000 аас 1200 кг/м хүртэл нягттай ), Вт/м °С 0,22-с 0,36 хүртэл
Дулаан шингээх коэффициент, Вт/м °С 6,2 ихгүй
Гулзайлтын бат бөхийн хязгаар, МПа 5,3 багагүй
Хатуулаг чанар Бринеллээр, МПа 20 багагүй
Чийгшил, % 1,5 ихгүй
ГВЛВ хавтангын гадна талын гадаргуугаар ус шингээх чанар, кг/м цагийн дотор 1 ихгүй
Уур нэвтрүүлэх коэффициент, Мг/м • ч • Па 0,12
Байгалын радионуклидын өөрийн идэвхи, Бк/кг 370 ихгүй



Буцах