КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ)

КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ)

КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ)

КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ)

КНАУФ-сэмэрлэг хавтан нь (ГВЛ) сайн чанарын экологийн цэвэр, өнгөлгөөний материал бөгөөд байгууламжийн галын аюулгүй байдал болон дулаан, дуу чимээ тусгаарлах, бат бөхийн үзүүлэлтүүдийн өндөржүүлсэн шаардлагыг хангах зорилгоор ашиглана.

КНАУФ-сэмэрлэг хавтан (ГВЛ) — өнгөлгөөний, тэгш өнцөгт хэлбэртэй хавтан. ГОСТ Р 51829-2001 стандартын дагуу хийгдсэн бөгөөд гипсэн барьцалдуулагч болон цаасны  холимогийг хавтан дээр жигд тархаан шахаж үйлдвэрлэдэг.


КНАУФ-сэмэрлэг хавтангийн нүүр болон ар талыг гидрофобизатораар боловсруулж (ус чийгэнд тэсвэртэй болгох) ба будаг ховрохгүйн тулд тусгай уусмал шингээн, зүлгүүрдэж боловсруулдаг.


КНАУФ-сэмэрлэг хавтанг  ирмэгийн хэлбэрээр нь шулуун (ПК) болон фальцэн ирмэгтэй (ФК) гэж ангилагддаг.  Хавтангийн хажуугийн ирмэгүүд тэгш өнцөгт хэлбэртэй.


Хавтангийн тэмдэглэгээг бүтээгдэхүүний ар талд, арилдаггүй хөх өнгийн будгаар бичнэ: хавтангийн төрөл;  уртын дагуу ирмэгийн хэлбэр; хавтангийн урт, өргөн ба зузаан (мм); стандарт гэх мэт байдаг.


Урт нь 2500 мм, өргөн 1200 мм ба зузаан 10 мм -н хэмжээтэй, уртын дагуу нугалсан ирмэгтэй, ус чийгэнд тэсвэртэй, гипсэн КНАУФ-сэмэрлэг хавтангийн маркийн жишээ:
ГВЛВ-ФК-2500х1200х10 ГОСТ Р 51829-2001.

Технологийн бүхий л явцад техникийн чанд хяналт дор үйлдвэрлэгддэг  нь гипсэн КНАУФ-сэмэрлэг хавтангийн өндөр чанарын баталгаа нь болно.  Уг бүтээгдэхүүний чанар нь  орон сууцны барилгад хэрэглэхийг зөвшөөрсөн ГОСТ, ариун цэвэр болон галын аюулгүй байдлын сертификатуудаар  баталгаажсан байдаг.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, засаг захиргаа, олон нийтийн болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгад хэрэглэнэ. Үүнд:

  • Галд тэсвэртэй бүх зэрэглэл багтана, түүний дотор зэрэглэл I.
  • Галын аюулгүй байдлын байгууламжийн бүх ангилалтай, түүний дотор СО.
  • Галын аюулгүй байдлын үйл ажиллагааны бүх ангилалтай, түүний дотор Ф1.
  • Дурын байгууламжийн систем болон төрөлтэй.
  • Хариуцлагын бүх түвшин, түүний дотор өндөржүүлсэн хариуцлагатай.
  • Янз бүрийн давхартай барилгууд.
  • Барилгын цаг уур, инженер-геологийн нөхцөлүүдийг  үл харгалзан.

Гипсэн КНАУФ-сэмэрлэг хавтангуудыг хэрэглэх гол салбар бол:

  1. Даацын, халхлах болон бусад байгууламжийн галын аюулгүй хамгаалалтын нормчлогдсон шаардлагууд тавигддаг бусад байгууламжууд. Үүнд:
    • Нүүлгэн шилжүүлэх гарцын хана, тааз (вестибюль, лифтны заал, шатны тавцан);
    • каркасан зохион байгуулалттай барилгын хана, хамар хана болон халхлалт;
    • мансардын давхарын модон элемент, түүний дотор дээврийн сараалж болон хучилт;
    • кабелийн суваг, шугам сүлжээний худаг, багана г.м;
  2. КНАУФ угсардаг шалны суурийн тэгшилгээ;
  3. Галын аюулгүй байдлын  иж бүрэн хамгаалалт  ба дуу чимээ тусгаарлах байгууламж.

Ердийн гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг (ГВЛ) хуурай ба ердийн чийгшилтэй  барилганд  ашиглана.


Уртын дагуу фальцэн ирмэгтэй гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг каркас бүхий байгууламжийн (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын бүтэц) өнгөлгөөнд хэрэглэнэ.


Уртын дагуу шулуун ирмэгтэй гипсэн сэмэрлэг (ГВЛ) КНАУФ- хавтангуудыг КНАУФ ОП 13 угсардаг шалны суурьны байгууламжинд хэрэглэнэ.


Ашиглалтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шалан дээрх хамар хананы төслийн байршилыг тэмдэглэх.
  • Байршилын тэмдэглэгээг таазанд хийх.
  • ПН каркасын чиглүүлэгч КНАУФ-профилийг тааз болон шаланд бэхлэх.
  • Босоо профилийг чиглүүлэгч профилүүдад тогтоож хооронд нь суурьлуулж бэхлэх.
  • Каркасан дотор цахилгааны монтаж хийх, байнгын тоног төхөөрөмжийг бэхлэх эд ангиудыг суулгах.
  •  Каркасны нэг талд гипсэн КНАУФ сэмэрлэг хавтанг тогтоож бэхлэх.
  • Хэрвээ төсөлд тусгагдсан бол тулаас шонгуудын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд гипсэн КНАУФ сэмэрлэг хавтанг тогтоож бэхлэх.
  • Гипсэн сэмэрлэг хавтангуудын уулзвар, шурупны нүхнүүдийг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) шаваасаар шавах.
  • Гадаргууг засварт бэлтгэж хөрсжүүлэх.

Зөвлөлгөө

  • Олон үе өнгөлгөөг нэг өдрийн дотор хийхийг зөвлөж байна.
  • Хавтангуудын уулзваруудыг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулах.
  • Хавтангуудын уулзвар, шурупны нүхнүүдийг тухайн хэрэглэлтийн нөхцөлд тохирсон КНАУФ-Фугенфюллер ГВ эсвэл КНАУФ-Унифлот чигжээсээр шавах.
  • Ус үсрэх (ванн, шүршүүрийн өрөө) боломжтой газруудын зааг дээр КНАУФ-Флэхендихтбанд ус тусгаарлагч тууз наах,  хавтангуудын гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулах хэрэгтэй.
  • Өндөржүүлсэн галд тэсвэртэй чанартай.
  • Гипсэн сэмэрлэг хавтангуудыг  ашигласанаар засварын үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн хассан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилсөнөөр нийт зардалын хэмжээг хэмнэсэн.
  • Муруй шугаман гадаргууг оролцуулан, хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ.
  • Илүү чийгийг шингээж, шаардлагатай бол чийг ялгаруулж амьсгалдаг.
  • Ямарваа хортой бодис үл агуулсан ба хүний арьсны хүчиллэгтэй ойролцоо хүчиллэгтэй болно.
  • Дэлхийн стандартад нийцсэн.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Ирмэгийн хэлбэр
ПК Шулуун ирмэгтэй. Шулуун уртын дагуу ирмэгтэй гипсэн сэмэрлэг (ГВЛ) КНАУФ- хавтангуудыг КНАУФ ОП 13 угсардаг шалны суурьны байгууламжинд хэрэглэнэ.
ФК Фальцэн ирмэгтэй. Каркасан бүтцийг (хамар хана, нүүр, дүүжин тааз, мансардын бүтэцэнд) халхлахад уртын дагуу фальцэн ирмэгтэй хавтангыг хэрэглэнэ.
Хэмжээс, мм 2500х1200х10 2500х1200х12,5
Савлагаа

Уут, 50 хавтан (150 м2)   уут, 40 хавтан (120 м2)

Гялгар уутан бүрхэвчтэй

Үйлдвэрлэгчтэй тохирвол өөр хэмжээтэй хавтанг бэлтгүүлж болно.

Физик-техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 жин, кг, s – хавтангын зузаан мм; 10 мм зузаантай үед 1,08s багагүй
1 м2 жин, кг, s – хавтангын зузаан мм;12,5 мм зузаантай үед 1,25s багагүй
Дулаан дамжуулах коэффициент (1000 аас 1200 кг/м хүртэл нягттай ), Вт/м °С 0,22-с 0,36 хүртэл
Дулаан шингээх коэффициент, Вт/м °С 6,2 ихгүй
Гулзайлтын бат бөхийн хязгаар, МПа 5,3 багагүй
Хатуулаг чанар Бринеллээр, МПа 20 багагүй
Чийгшил, % 1,5 ихгүй
Уур нэвтрэх коэффициент, Мг/м • ч • Па 0,12
Байгалын радионуклидын өөрийн идэвхи, Бк/кг 370 ихгүй

Галын-техникийн үзүүлэлтүүд

  • шатах чанарын бүлэг — Г1 (ГОСТ 30244-94);
  • дүрэлзэх чанарын бүлэг — В 1 (ГОСТ 30402-96);
  • утаа гаргах чанарын бүлэг — Д 1 (ГОСТ 12.1.044-89);
  • хортой чанарын бүлэг  — Т 1 (ГОСТ 12.1.044-89);
  • дөл тархаах бүлэг  — РП 1 (ГОСТ Р 51032-97).

Буцах