КНАУФ-Супер шал, шалны элемент (ЭП)

КНАУФ-Супер шал, шалны элемент (ЭП)

КНАУФ-Супер шал, шалны элемент (ЭП)

КНАУФ-Супер шал, шалны элемент (ЭП)

Шалны элемент (ЭП) — КНАУФ-супер шал. Чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангаар (ГВЛВ) хийсэн үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн, «хуурай» тэгшилгээ хийж шалны суурийг угсрах.

КНАУФ-супер шал — шалны элемент (ЭП) нь КНАУФ угсардаг шалны суурь тэгшилгээний байгууламжинд элементээр угсрах үйлдвэрийн бэлэн бүтээгдэхүүн.

Шалны элементийг 1500х500х10 мм хэмжээтэй ус чийгэнд тэсвэртэй хоёр КНАУФ гипсэн сэмэрлэг хавтанг (ГВЛВ, ГОСТ Р 51829-2001) бүтээгдхүүний периметрээр 50 мм нугалаастайгаар, перпендикуляр чиглэлээр хооронд нь зөрүүлэн нааж хийдэг. Шалны элементны нийт зузаан— 20 мм.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгын угсармал суурь шал хийхэд ашиглана.

Угсралтын явц нь дараах үе шаттай:

  • Шалны түвшинг тэмдэглэнэ.
  • Полиэтилен хуудсыг дэвснэ (усны уур тусгаарлахад).
  • Шалны угсармал суурьтай нийлсэн халхлах байгууламжийн периметрээр ирмэгийн тууз татна.
  • Хуурай хучилтын үеийн өндөр намын зөрүүг олж тэгшлэх.
  • Сонгосон шийдлээс хамаарч шалны угсармал суурийг (тэгшилгээ) угсрах.

Зөвөлгөө

  • Шалны элементүүдийг хэрэглэхийн өмнө орчинд нь дасгах шаардлагатай байдаг.
  • Угсралтын үед шалны элементүүдийг тэгш гадаргууд хэвтээгээр хадгалах.
  • Шалны угсармал суурийн бүтэц хазгай байж болохгүй.
  • Чийгтэй орчинд (ванны өрөө) шалны угсармал суурь (тэгшилгээ) болон ханын уулзваруудыг ус үл нэвтрүүлэх КНАУФ-Флэхендихтбанд туузаар нааж, шалны гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах.
  • Хэрвээ шалны өнгөлгөө нь нимгэн уян материал бол шалны суурийг өөрөө тэгширдэг КНАУФ-Боден 15 (Нивелиршпахтель 415) шаваасаар 2 мм багагүй зузаантайгаар бүрэх хэрэгтэй.
  • Шалны элемент (ЭП) — КНАУФ-супер шал нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, цаг хугацааг хэмнэнэ.
  • Наалдамхай бэлдэц болон эрэг шураг зэргийн зарцуулалтыг хэмнэнэ.
  • Өмнөх эгнээний шалны элементийн үлдэгдэлийг ашиглан (250 мм багагүй) уулзвар хоорондын шаардлагатай «зай» авч хаягдалыг багасгана.
  • Бэрхшээлтэй ажиллагаа бүхий халхлах байгууламжийн уулзваруудын хэсгүүдийн нийцэлийг хялбаржуулна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Хэмжээс, мм 1500х500х20 1200х600х20
Элементийн жин, кг ойролцоогоор 18
Нугалаасны өргөн, мм – доод үе – дээд үе 48 50
Элементийн ашигтай талбай, м2 0,75
Дулаан дамжуулах коэффициент, Вт/м С 0,22-оос 0,36 хүртэл
Дулаан шингээх коэффициент, Вт/м С 6,2-оос ихгүй
Нүүрэн талын хатуулаг чанар, МПа 20-оос багагүй
Гадаргуун ус шингээлт, кг/м2 1,0-ээс ихгүй
Гадаргуун ус шингээлт, Мг/м • ц • Па 0,12
Байгалын радионуклидын өөрийн идэвхи, Бк/кг 370-аас ихгүй
Савлагаа Пакет, 70 элемент (52,5 м2)
Гялгар уутан бүрхэвчтэй

Физик-техникийн үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Хэмжээ
Шатамхай бүлэг ГОСТ 30244-94 Г1
Дүрэлзэх чанарын бүлэг ГОСТ 30402-96 В1
Утаа гаргах чанарын бүлэг ГОСТ 12.1.044-89 Д1
Хортой чанарын бүлэг ГОСТ 12.1.044-89 Т1
Дөл тархаах бүлэг ГОСТ Р 51032-97 РГ 1



Буцах