Мульти-финиш зуурмаг

Мульти-финиш зуурмаг

Мульти-финиш паста

Мульти-финиш паста

КНАУФ Мульти-финиш зуурмаг – полимер дисперэн суурьтай шаваасны бэлэн холимог

КНАУФ Мульти-финиш зуурмаг – полимер дисперсэн суурьтай, эрдэс шохойн дүүргэгч болон холимогийн чанарыг хадгалж тохируулах нэмэлт орцтой шаваасны бэлэн холимог.

Барилгын дотор ажилд хэрэглэнэ:

  • Хана, таазны шавардсан болон бетон гадаргууг обой наах, будахын өмнө шавна.
  • (УК) нимгэн  болон шулуун тайрсан ирмэгтэй КНАУФ-хавтангуудын уулзваруудыг арматурчлалын тууз шигтгэж шавна.
  • КНАУФ-Фуген (Фугенфюллер) болон КНАУФ-Унифлот хольцоор бөглөсөн болон боловсруулсан КНАУФ-хавтангийн гадаргуу болон уулзваруудыг өндөр чанарын будалт хийхийн өмнө шавна.

Шаваасны холимог КНАУФ Мульти-финиш зуурмагийг дуу чимээ тусгаарлагч нүхтэй (перфорированные) гипсэн хавтангуудын уулзваруудыг шавахад хэрэглэж болохгүй.


Суурийг бэлтгэх

КНАУФ-хавтанг даацын каркаст бат бөх угсрах, хавтан тоос шороогүй, хуурай мөн цэвэр байх ёстой.
КНАУФ- хавтангуудын уулзваруудыг  ашиглалтын горимын температур, чийглэгийн нөхцөлд шавах хэрэгтэй, учир нь тохироогүй орчинд  гипсэн хавтан гулзайж, мурийдаг.
Шавардсан болон бетон суурь нь тэгш, цэвэр, тоос шороогүй байх ёстой. Их биш гэмтэл, тэгш бусыг КНАУФ-Фуген (Фугенфюллер) хольцыг ашиглан засаж, хатаана.


Ажлын дараалал

Хэрвээ шаардлагатай бол бага зэргийн ус нэмж, хольцыг хутгана. Ажилд цэвэр багаж, сав ашиглана.
КНАУФ- хавтангуудын уулзваруудыг шавах.
Шаваас тавих ажлын дараалал:

  • Шаваасны эхний үеийг тавих.
  • Шаваасны үеэн дээр арматурчлалын тууз шпателиар дарж шигтгэх, зуурмаг алдагдах, хөөсрөх, тууз үрчийхээс сэргийлэх.
  • Шуруп хийсэн газрын ормыг шавах.
  • Хатаж биежсэн нэгдүгээр үе дээр тэгшлэх үеийг тавих.
  • Шаваасыг хатсаны дараа зүлгүүрдэх.
  • Тоосыг арчих.

Нийтэд нь шавах.

Гадаргууг нийтэд нь шавах ажлын дараалал:

  • 3 мм хүртэлхи зузаантай шаваасны үеийг гар болон механик аргаар тавих;
  • Шаваасыг шпателиар тэгшлэх;
  • Хатсаны дараа гадаргууг зүлгүүрдэх.
  • Тоосыг арчих.

Зөвлөлгөө

КНАУФ Мульти-финиш шаваасны хольцыг өөр бодистой хольж үл болно.
Багаж, савыг ажлын дараа шууд угааж цэвэрлэх.
Биежих хугацаа

Шаваасны үе хатахад, биежилт явагдана. Хатах хугацаа үеийн зузаан, агаарын температур ба чийгшилээс хамаарна. 1 мм зузаантай шаваас 24 цагт хатна.

Шаваасны КНАУФ Мульти-финиш зуурмаг:

  • Хэрэглэхэд бэлэн.
  • Цаг хугацаа даадаг.  
  • Уян хатан чанартай.
  • Заадас сайн шавдаг.
  • Хурдан хатдаг.
  • Амархан зүлгүүрдэгддэг .
  • Гадаргуутай сайн барьцалддаг.
  • Хатсаны дараа маш сайн цагаан өнгөтэй болдог.

Үзүүлэлтийн нэр

Үзүүлэлтийн утга

Урсамтгай чанар Брукфильдээр (Т-хэлбэртэй шпиндель , D  2,5 эргэлт/мин),  хэмжээсний үнээр

35-40

Үрэлтэнд бат бөх, г

2,0-4,0

Холимогийн нягт кг/л

1,7±0,05

УК ирмэгтэй  КНАУФ-хавтангийн уулзваруудыг шавахад ~ кг/м2

0,30-0,35

1 мм зузаантайгаар гадаргууг нийтэд нь шавардахад~ кг/м2

1,7




Мульти-Финиш зуурмаг (ADOBE PDF  636 Кб)
Multifinish (ADOBE PDF  1 Мб)

Буцах