Зокельпутц

Зокельпутц

Зокельпутц

Зокельпутц

Цементэн шавардлага, довжооны КНАУФ-Зокельпутц УП-310.

Тусгай нэмэлт орц, шигшсэн элс, цементэн суурьтай шавардлагын хуурай хольц.


Бүтээгдэхүүнийг байнгын дотоод болон хараат бус хөндлөнгийн хяналтан дор  (сертификат ГОСТ Р)  үйлдвэрлэдэг.

Хэрэглээний хүрээ

Гадна, дотор засварт хэрэглэнэ.
Гүний усны үйлчлэл ба динамик ачаалал ихтэй газарт гар аргаар болон машинаар шавардлага хийнэ.
Гоёлын өнгөлгөө (жиш, гоёлын шавардлага КНАУФ-Диамант, будаг, нүүрэн плита г.м.) хийхийн өмнөх довжоо, чийг ихтэй тасалгааны (подвал, угаалгын болон индүүдлэгийн өрөө, үйлдвэрлэлийн байр г.м) ердийн ба хатуу суурийг шавардахад зориулсан.


Ашиглах явц нь дараах үе шаттай:

  • Суурийн гадаргууг бэлтгэх.
  • Зуурмаг бэлтгэх.
  • Зуурмагыг шавардах. 1 кв.м  талбайг 10 мм  зузаантайгаар шавардахад зарцуулалт (алдагдалыг тооцохгүйгээр) ойролцоогоор 16,5  кг/м2.
  • Арматурчлах.

Зөвлөлгөө

Ажлын явцад шавардлага бэхжихээс өмнө түүнийг хүйтэнээс болон түргэн хатахаас хамгаалах хэрэгтэй.
Гоёлын өнгөлгөөг (гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант, будаг г.м.) шавардлагын үе бүрэн хатсан хойно хийх.
Гоёлын өнгөлгөө КНАУФ-Диамант  хийхээс өмнө шавардсан гадаргууг  КНАУФ-Изогрунд хөрсжүүлэгчээр боловсруулж, сайтар хатаасан байх хэрэгтэй.


Довжооны КНАУФ-Зокельпутц УП-310 цементэн шавардлага, хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл татах гэсэн хуудсаар орж мэдээлэлийн хуудас№ 0708 үзнэ үү.

  • Довжооны КНАУФ-Зокельпутц УП-310 цементэн шавардлагын зарцуулалт ердийн шавардлагаас 1,3-1,5 дахин бага.
  • 15 мм хүртэлхи зузаантай шавардлагыг нэг удаагийн үйлдэлээр хийнэ.
  •  Гар аргаар эсвэл G4, G5, Monojet фирмы «ПФТ» (PFT) зэрэг зуурмаг холигч насос ашиглан шавардана.
  • Маш бат бөх.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Шавардлагын зузаан 10-35 мм
Хамгийн их (нэг үе) 15 мм
Хамгийн бага 10 мм
Ширхэнцэр 1,25 мм хүртэл
Ус тэсвэрлэх чадвар 98 % ихгүй
Зуурмагын хугацаа 1,5-2,0 цаг
Шахалтын бат бэх ?7,5 МПа
Нэвчих чадвар ?0,4 МПа
Уур дамжуулах коэффициент ? 0,1 мг/(м цаг Па)
Хүйтэнд тэсвэртэй 25 цикл
Баглаа боодол Цаасан уут, 25 кг
Савлагаа Поддон, 30 уут. Контейнер зөөлөн полимерконтейнер «Биг-Бэг»
Хадгалаха хугацаа 12 сар, хэрвээ савлагаа бүрэн бүтэн байгаа тохиолдолд.

Буцах