КНАУФ-Файерборд

КНАУФ-Файерборд

КНАУФ-Файерборд

КНАУФ-Файерборд

Галын аюулгүй байдлын өндөржүүлсэн шаардлагатай тасалгааны барилгын өнгөлгөөний материал.

КНАУФ-Файерборд шатдаггүй хавтанг КНАУФ фирм нь тусгайлан зохион бүтээсэн бөгөөд барилга, байгууламжийн галын аюулгүй байдлын өндөржүүлсэн шаардлагыг хангахад зориулагдсан.

КНАУФ-Файерборд хавтан нь ердийн гипсэн хавтан шиг харагдах боловч гал тэсвэрлэх өндөр чанартай. КНАУФ-Файерборд шатдаггүй хавтан нь технологийн чанараа алдахгүйгээр галыг нэг цагийн турш тэсдэг болохыг олон удаагийн туршилт харуулсан болно.

КНАУФ-Файерборд- г давхарын тоо, багтаамж харгалзахгүй төрөл бүрийн зориулалттай барилга байгууламж болон галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн , каркас бүхий заал танхим, нүүлгэн шилжүүлэх байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Тэдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ "Галын аюулгүй байдлын шардлагын техникийн дотоод дүрэм" хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.


КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг найдвартай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.

КНАУФ-Файербордын бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн давуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файерборд блокны уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.

Физико-технические характеристики плит

Өргөн: 1200 мм

Урт: 2500 мм

Зузаан: 12,5 мм; (20 мм-г захиалгаар)

Жин: 10,5 кг/м2

Нягт: 850 кг/м3

Дулаан дамжуулалт: 0,22 Вт/мК


Буцах