КНАУФ Easy-Putz

КНАУФ Easy-Putz

Knauf Easy-Putz

КНАУФ Easy-Putz

Knauf EASY-Putz нь хэрэглэхэд бэлэн, гантигын үйрмэг нэмэлт орцтой, эрдэс сууртай гоелын шавардлага.

Knauf EASY-Putz - Хэрэглэхэд бэлэн, гантигын үйрмэг нэмэлт орцтой, эрдэс суурьтай гоелын шавардлага.

Хэрэглэх газар: орон сууцны тасалгаа, унтлагын өрөө, коридор, шатны тавцан, ванн (ус тусахгүй газарт).

Суурь: бетон, цементэн шавардлага, шохой-цементэн шавардлага, гипсэн шавардлага, гипсэн болон гипсэн сэмэрлэг хавтангууд, сайн наасан обой, будган гадаргуу г.м.

Иж бүрдэл: хамгаалалтын хөрсжүүлэгч Knauf Sperrgrund, пигмент «Knauf Compact Color», Knauf өнхрүүш, биежүүлэх Knauf өнхрүүш, биежүүлэх Knauf багс.

Суурийг бэлтгэх

Суурь гадаргуу нь тэгш, бат бэх, усанд тэсвэртэй, хуурай, тоос шороогүй, илүү биетгүй цэвэр байх ёстой. Барьцалдуулах чанарыг бууруулах үлдэгдлийг зайлуулах. Бүх гадаргууг Кnauf Sperrgrund хөрсжүүлэгчээр урьдчилан боловсруулна. Хуучирч шарласан, никотин болон утаа шингэсэн суурин дээр Шперргрунд хөрсжүүлэгчийг хоер удаа хэрээсэлж түрхэнэ. Хөрсжүүлэгчийн үе тус бүрийг хатаана.

Ажлын дараалал

Нийлүүлэгдэж буй шавардлага нь царцмал байдалтай ирдэг тул хэрэглэхийн өмнө шавар зуурагчаар сайтар хутгаж бүтээгдхүүний зохих шаардлагатай шинжийг бүрдүүлнэ. Шаардлагатай бол 250 мл ус нэмж өтгөн, шингэнийг тохируулж болно. Шавардлагыг хуурай гадаргуунд өнхрүүшээр хэрээс маягаар ханатал нь түрхэж өгөх ба ямар ч тохиолдолд бүү хэмнээрэй. Түрхнээс хойш шавардлага биежих хүртэлх хугацаа орчины температураас хамаарна (ойролцоогоор 10 –с 20 минут). Шаардлагатай биежилтийг өнхрүүш болон багсны тусламжтайгаар хийнэ. Ажил удаан завсарлах төлөвтэй бол савны тагыг хаана. Нэгэнт савыг нээсэн бол аль болох дуустал нь хэрэглэхийг хичээгээрэй.

Зөвлөгөө

  • Боловсруулалт хийж байгаа гадаргууд жигд өнгө болон бүтцийг бий болгоход нэг дор үйлдвэрлэсэн дугаартай бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
  • «Кnauf Compact Color» пигментийг ашиглан шавардлагыг төрөл бүрийн өнгөнд оруулж болно .
  • «Кnauf Compact Color» бүү хувааж хэрэглэ. Нэг бүтэн савыг зөвхөн нэг уут шавардлагад хэрэглэ.
  • Орчны халуун, нэвт үлээсэн салхи, бүлээн гадаргуу боловсруулалтын хугацааг богиносгоно.
  • Хуурай, сэрүүн газар хадгалах.
  • Үйлдвэрлэснээс хойш 12 сарын дотор бүтээгдхүүний хамгийн сайн чанарыг батална.
  • Хэрэглэхэд бэлэн.
  • Өнхрүүшний тусламжтайгаар хялбархан түрхэгддэг.
  • Тааз болон хананд нэн тохиромжтой.
  • Цэвэр эрдэсийн (гантигын хувь 50%).
  • Цасан цагаан-матан бүтэцтэй .
  • «Knauf Compact Color» өнгөт пигментээр амархан өнгө авдаг.
  • Хурц үнэргүй.
Барицалдах чанар Цэвэр эрдэсийн
Үйрмэгийн хэмжээ Дээд тал нь ойролцоогоор 0,5 мм - маш жижиг
Доод тал нь ойролцоогоор 1 мм - жижиг
Дулааны боловсруулалт/суурь +5°С-аас +25°С хүртэл
Түрхсэнээс хойш бэхжих хүртэл 10-20 минут
Хатах хугацаа Гадаргуу ойролцоогоор 3 цагийн дараа хатна, ойролцоогоор 12 цагийн дараа бүрэн хатна.
Зарцуулалт 0,5 мм ойролцоогоор 500 г/м2
1 мм ойролцоогоор 950 г/м2
Багаж цэвэрлэх Хэрэглэсний дараа бүлээн усанд угаах.
Хэрэглэх газар Дотоод засал.
KNAUF EASY Putz (ADOBE PDF 672 Кб)

Буцах