КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ Мульти-финиш

КНАУФ-Мульти-финиш шавардлага нь цементэн суурьтай, дүүргэгч болон полимер нэмэлт орцтой хуурай хольц.

КНАУФ-Мульти-финиш шавардлага нь цементэн суурьтай, дүүргэгч болон полимер нэмэлт орцтой хуурай хольц. Гадна, дотор ажилд хэрэглэнэ.

Бетон болон цементэн шавардлагатай гадаргууг тэгшилэхэд зориулагдсан. Жишээлбэл: барилгын фасадны КНАУФ-Грюнбанд, КНАУФ-Унтерпутц болон КНАУФ-Зокельпутц шавардлагатай гадаргуу болон чийг ихтэй тасалгаануудад цууралт засварлах, нөхөх, нүхийг дүүргэх г.м.

Хатах хугацаа:
Агааржуулалт болон үеийн зузаанаас хамаарч + 10 °С хэмд ойролцоогоор 3 хоног, + 20°С хэмд ойролцоогоор 1 хоног.

Үеийн зузаан:
Жигд тэгшилгээнд: 1-3 мм.
Хэсэгчилсэн тэгшилгээнд: 5 мм.

Ажиллах нөхцөл:
Суурь болон агаарын хэм + 5°С – с багагүй байх.

Суурийн гадаргууг бэлтгэх:
Суурь нь хуурай, тоос шорооноос цэвэрлэсэн, шавардлага наалдахад саад болох тосон толбо, давхарлалтгүй байх ёстой. Чийг их шингээдэг сууринд КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчийг түрхэж өгөх хэрэгтэй. Хөрсжүүлэгч бүрэн хатсаны дараа ажлыг үргэлжлүүлнэ.

Ажлын дараалал:

Уусмал бэлтгэх:
Хуурай хольцийг цэвэр устай саванд хийж (1 кг хольцонд ~ 0,3 л ус) шавар зуурагчаар жигд сайтар хутгана. Өтгөн, шингэнийг ус болон хуурай хольцоо тааруулан хийж зохицуулна. Өөр зүйл холихыг хатуу хориглоно.

Суурийн бэлтгэсэн гадаргууд өргөн металл шпателээр шаваасны уусмалыг 1-3 мм зузаантайгаар түрхэж, тэгшилнэ.

Зөвлөгөө:
Шинэ түрхсэн шаваасны гадаргууг халуун, хүйтнээс хамгаална.
Цууралт үүсэж болзошгүй шаваасанд 2 х 2 мм хэмжээтэй, шүлтэнд тэсвэртэй арматурчлалын туузыг шаваасны гадаргууд ойрхон шигтгэж өгөх.
Газартай хүрэх газар шаваасыг хэрэглэхгүй. Довжоо зэрэг ус тусах газар чийг авахаас хамгаална.
Будах болон бусад өнгөлгөө хийх, дюбель зэрэг даацын элементүүдийг суулгах ажлыг шаваас бүрэн хатсаны дараа хийх нь тохиромжтой.

Тохиромжтой:

  • Байшингий нүүрэн тал болон чийг ихтэй тасалгааны бетон болон цементэн шавардлагын гадаргууг тэгшилэхэд.
  • Засвар хийхэд.
  • Цууралт нөхөх, нүх бөглөхөд.

Үзүүлэлтүүдийн нэр

Үзүүлэлтүүдийн хэмжээ

Чийг, %, ихгүй

0,1

Шахалтын бат бэхийн хязгаар, 28 хоногийн дараа, МПа, багагүй

4,0

Хүйтэнд тэсвэртэй уусмалын марк, багагүй

25

Суурьтай барьцалдах уусмалын бат бэх, МПа, багагүй

0,5

Уусмалын чанартай байх хугацаа (цагаар)

3-аас багагүй

Өнгө

Саарал

кв. м талбайд зарцуулагдах хуурай хольцийн хэмжээ, үеийн зузаан 1 мм

1,2 кг




Multifinish (ADOBE PDF 1 Мб)

Буцах