КНАУФ Мульти-финиш Зуурмаг

КНАУФ Мульти-финиш Зуурмаг

КНАУФ Мульти-финиш Зуурмаг

КНАУФ Мульти-финиш зуурмаг

КНАУФ Мульти-финиш зуурмаг – полимерийн дисперсэн суурьтай шаваасны бэлэн зуурмаг

КНАУФ Мульти-финиш зуурмаг –эрдэс шохойн дүүргэгч болон хольцын шинж чанарыг зохицуулах тусгай нэмэлтүүдийг агуулсан полимерийн дисперсэн суррьтай шаваасны бэлэн хольц.

Байшингийн дотор талд:

  • Шавардлагатай болон бетон гадаргууг обой наах болон будахын өмнө шавах.
  • Нимгэн (УК) болон шулуун тайрсан ирмэгтэй КНАУФ хавтангуудын уулзваруудыг арматурчлалын тууз ашиглан бөглөх.
  • КНАУФ- Фугенфюллер болон КНАУФ-Унифлот хольцоор бөглөсөн КНАУФ- хавтангуудын гадаргуу болон заадсуудад өндөр чанарын будалтын өмнөх эцсийн шаваас хийх.
    КНАУФ Мульти-финиш шаваасны хольцыг дуу чимээ тусгаарлах, нүхэлсэн (перфорированные) гипсэн хавтангуудын уулзваруудыг бөглөх зорилгоор ашиглаж болохгүй.

Суурийг бэлтгэх

КНАУФ-хавтангууд нь даацын каркасанд найдвартай бэхлэгдсэн, хуурай, цэвэр бөгөөд заадаснууд нь тос шороогүй байх ёстой.
КНАУФ-хавтангуудын уулзваруудын шаваасыг ашиглалтын чийг температурын зохих горимын дагуу, тэдгээрийг өөрчилж болзошгүй шугаман хэв гажилт үүсгэх ажил дууссаны дараа хийх. Бетон болон шавардлагын суурь хуурай бөгөөд тэгш, шавар, тоос шороо, давхардалтаас сайтар цэвэрлэсэн байх ёстой. Бага зэргийн гэмтэл болон тэгш бусыг КНАУФ-Фугенфюллер хольцийг ашиглан тэгшилж сайтар хатаана.

Ажлын дараалал

Хольцыг сайтар хутгах, шаардлагатай бол бага зэрэг ус нэмэх. Ажлын үед цэвэр сав болон багажыг ашиглах.

КНАУФ-хавтангуудын уулзваруудыг шавах.

Заадас шавах дараалал:

  • Шаваасны эхний үеийг түрхэх.
  • Арматурчлалын туузыг шпатель ашиглан шаваасанд шигтгэж өгнө, гэхдээ туузны доорхи зуурмагийг хэт шахаж гаргах, түүнд хөөс болон үрчлээс үүсэхээс болгоомжлох хэрэгтэй.
  • Шурупдсэн газар шавах.
  • Хатаж бэхжсэн эхний үеийг тэгшлэх үеийг түрхэх.
  • Хатсан гадаргууг зүлгэх.
  • Тоосыг арилгах.

Битүү шаваас хийх.

Гадаргуунд битүү шаваас хийх дараалал:

  • 3 мм зузаан шаваасны үеийг гар болон механик аргаар түрхэх.
  • Шаваасыг шпателаар тэгшлэх.
  • Гадаргууг хатсаны дараа зүлгэх.
  • Тоос шорооноос цэвэрлэх.

Зөвлөгөө

КНАУФ Мульти-финиш шаваасны хольцыг бусад нэмэлтүүдийг хольж болохгүй.
Ажлын дараа багаж хэрэгсэл болон савнуудыг цэвэр усаар угаах.

Хатуужих хугацаа

Шаваасны үе хатсанаар хатуужилт явагдана. Хатах хугацаа үеийн зузаан, агаарын чийгшилт болон хэмээс хамаарна. 1 мм зузаантай шаваасны үеийн хатах хугацаа ойролцоогоор 24 цаг болно.

Шаваасны хольц КНАУФ Мульти-финиш:

  • Хэрэглэхэд бэлэн.
  • Зуурах, хугацаа барих шаардлагагүй.
  • Уян хатан зөөлөн консистенцтэй.
  • Уулзваруудыг сайн бөглөдөг.
  • Түргэн хатдаг.
  • Зүлгэхэд хялбар.
  • Суурьтай барьцалддаг сайн чадвартай.
  • Хатсаны дараа цагаан өнгөтэй болдог.

Үзүүлэлтүүдийн нэр

Үзүүлэлтүүдийн хэмжээ

Барьцалдах чадварыг Брукфильдээр тодорхойлоход (Т-хэлбэрийн шпиндельтэй D нь 2,5 эргэлт/мин), нэгж заалтын үзүүлэлтээр

35-40

Үрэлтийн бат бэх, г

2,0-4,0

Хольцийн нягт кг/л

1,7±0,05

Нимгэн ирмэгтэй (УК) КНАУФ-хавтангуудын уулзваруудыг бөглөхөд ~ кг/м2

0,30-0,35

1 мм зузаан үеийн гадаргууд битүү шаваас хийхэд ~ кг/м2

1,7





Буцах