П 212

П 212

П 212

П 212

Хоёр түвшний металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн дүүжин тааз П 212. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 212 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Таазны бэлэн конструкци нь гөлгөр, залгаасгүй гадаргуутай барилгын даацын бус элемент бөгөөд шууд гоёлын засал хийх боломжтой. Конструкцийг ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангаар хийж болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ);
  • Таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 КНАУФ- металл профилууд;

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэгдсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ гипсэн сэмэрлэг хавтанг (нэг үе өнгөлгөө) бэхлэх даацын профилүүдтэй өөр өөр түвшинд байрлана. КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангаар хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанарын үзүүлэлтэй байдаг

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 212 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, олон нийт, үйлдвэрлэл болон бусад төрөл бүрийн зориулалттай шинэ барилга барих, сэргээн засварлахад дараах зорилгоор ашиглана:

  • Тусгаарлах даацын байгууламжийн гал тэсвэрлэлтийг дээшлүүлэх.
  • Цахилгааны сүлжээ болон инженерын тоног төхөөрөмжийг далдлах.
  • Барилгын зохион бүтээх-төлөвлөх асуудлуудыг шийдвэрлэх.
  • Гоёлын засал чимэглэл.
  • Гадаргуун тэгш бусыг арилгах.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх.

Галын аюулгүй байдлын болон байгууламжийн бат бэхийн өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэхийг зөвлөж байна.

КНАУФ иж бүрдэл систем П 212 -г нүүлгэн шилжүүлэх гарцын таазны өнгөлгөөнд хэрэглэвэл зохимжтой.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх.
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангуудыг төлөвлөгөөний дагуу байршуулж каркасанд бэхлэх.
  • КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангуудын заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавардах.
  • Гоёлын засал хийх болон будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх.

Зөвлөгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +15°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг "нойтон засвар" дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 212 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

  • Иж бүрдэл систем П 212-г хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилга байгууламжийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • П 212 дүүжин таазны гадаргууд ямарч засал хийхэд нийцнэ: будах, обой наах, гоёлын өнгөлгөө хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох гипсэн КНАУФ-хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 15 кг

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан (КСЛ, КСЛВ) 10мм м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 3,2
3 Чиглүүлэгч профил ПН 28/27 урт, м *
4 С төмрийн залгаа холбоос 60/27 ш 0,6
5 С төмрийн бэхлэгч холбоос 60/27 ш 2,3
Гогцоо төмрийн бэхэлгээ 60/27 ш 1,3
66 Гогцоо төмөр ш 1,3
эсвэл оронд нь
Хана таазны бэхэлгээ 60/27 ш 1,3
Шуруп LN 9 ш 2,6
7 Шуруп өөрөө зүсэгч MN25 ш 17,0
8 Анкер элемент ш 1,3
9 Арматурчлалын тууз урт, м 1,2
10 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 0,4
11 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,1

* Уг заалт байрны периметрын хэмжээнээс хамаарна.


Буцах