С 663

С 663

С 663

С 663

Суурь хананд бэхлэгдсэн металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг болон хоер үе өнгөлгөө С 663. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 663 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдсэн металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг болон хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Мөн байгууламжийг чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангаар хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 663 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай дараах барилга, байгууламжид хэрэглэнэ:

  • Байгууламжийн гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон
  • Гал түймрийн үеэр хүмүүсийг барилгаас гаргах замын дагуу (вестибюль, шат, лифтний холл) ба даацын байгууламжуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д1, Т1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглоно
  • Ханын дуу чимээ, дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх шаардлагатай бол
  • Засвар чимэглэлийн ажил хийгдэж буй.

С 663 өнгөлгөөг гал хамгааллын бүтцийн элемент болгон ашиглаж болно. Тус өнгөлгөөний ашиглалт ямар нэг зохион байгуулалтын системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхарын тоо, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөс хамаарахгүй.

Тус өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанар, дулаан, дуу чимээ тусгаарлах чадвартай.

Өнгөлгөөний гадаргууд гоел чимэглэлийн ажил хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Металл каркасыг тогтоох: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль тогтоох, босоо КНАУФ профиль угсрах
  • Инженерийн шугам сүлжээ тавих, дуу чимээ, дулаан тусгаарлагч үе хийх
  • Өнгөлгөөний каркас бэхлэх: өнгөлгөөг хана, таазанд хадах газар тусгаарлах тууз наах , КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан хадах, уулзвар заадас, шурупдсэн газар шавах. Олон үе өнгөлгөө бол үе болгоны заадсуудыг шавна
  • Гадаргууг дараагийн гоел чимэглэлийн ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.

Зөвлөмж

Шаваас хийхийн өмнө КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна.

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигдээж бэхжүүлнэ.

Чийглэг тасалгаанд (ванн, душ) өнгөлгөө шал хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлнэ, харин гадаргууг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 663 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажил хийхгүй.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • С 663 суурь хананд металл каркасан дээр бэхлэгдсэн КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан бүхий нэг болон хоер үе өнгөлгөө нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломжийг олгоно.
  • Профилийн каркасыг шууд хананд бэхэлснээр тасалгааны ашигтай талбай багасгахгүй.
  • Байгууламжийн завсарыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэснээр мөн ашигтай талбай хэмнэнэ.
  • Каркасын хөндий зайнд техникийн шугам сүлжээг тавих боломжтой болно.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 нэг, хоер үе өнгөлгөөний жин 17 кг орчим 33 кг орчим
Нэг, хоер үе өнгөлгөөний хамгийн дээд зузаан 45-аас 58 мм орчим
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр 10 м хүртэл

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 үе 2 үе
1 КНАУФ-хавтангууд (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0 2,0
2 КНАУФ-профиль ПП 60/27 урт, м 2,0(2,4) 2,0
3 КНАУФ-профиль ПН 28/27 шир 0,7 0,7
4 Шулуун дүүжин 60/27 шир 0,7 0,7
5 Нягтруулах тууз шир 0,85 0,85
6 Дюбель К 6/35 шир 1,6 1,6
7 Шуруп LN 9 шир 1,5 (2,7) 1,5
Шуруп TN 25 шир 14 (17) 6 (7)
Шуруп TN 35 шир 14 (15)
9 КНАУФ-профиль ПУ шир * *
10 С төмрийн залгаа холбоос 60/27 шир * *
11 Арматурчлалын тууз урт, м 0,75 (1,1) 0,75 (1,1)
12 КНАУФ-Фуген шаваас (Фугенфюллер) кг 0,3 (0,45) 0,5 (0,75)
13 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1 0,1
14 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0* 1,0*

* захиалагчийн хүсэлтээр
() ханын өндөр КНАУФ гипсэн хавтангын уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.


Буцах