С 626

С 626

С 626

С 626

Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас бүхий хоер үе КНАУФ хавтантай өнгөлгөө С 626. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 626 иж бүрдэл систем нь хананаас хөндийрүүлсэн металл каркас бүхий хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 626 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш иж бүрдэл системийн бүрэлдэхүүнд багтдаг байгууламжуудын найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

Хуурай бөгөөд жирийн чийгшилттэй орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай бүх ангиллын (А, Б, В) барилгын төрөл бүрийн зориулалттай тасалгааг сэргээн засварлах, шинээр барихад дараах зорилгоор хэрэглэнэ.

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх
  • Гадаргууны тэгш бус байдлыг засах
  • Инженерийн шугам сүлжээнүүдийг далдлах
  • Тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон гадарлагааны галд тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд)

Өнгөлсөн гадаргуунд гоел чимэглэлийн ажил хийнэ, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц дараах ажлын үе шаттай:

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийнэ
  • Өнгөлгөөний каркас С626-г угсрах
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын монтаж
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх
  • Босоо чиглэлийн гипсэн КНАУФ (ГКЛ) хавтанг тогтоох
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоелын чимэглэлийн өнгөлгөөний өмнө хөрсжүүлэх
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьж гоелын засал хийх.

Зөвлөмж

Өндөр чийгшилтэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, ванн) чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГКЛВ) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус нь шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр бүрнэ.

Битүү өнгөлгөөнд 10-15 м-ийн хоорондын зайтай хэв гажилтын заадас гаргана.

  • С 626 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажил хийх шаардлага гарахгүй.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын дотор засал хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанарууд сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
2-ийн жин 27 орчим кг
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр 3,0-5,0 м*

*КНАУФ гипсэн хавтангийн төрлөөс хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох тоо
1 КНАУФ-лист (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 2,0
2 КНАУФ-профиль ПН 50/40 (75/40,100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профиль ПС 50/50 (75/50,100/50) урт, м 2,0
Шуруп TN 25 шир 6 (7)
Шуруп TN 35 шир 14 (15)
5 КНАУФ-Фуген шаваас (Фугенфюллер) кг 0,5 (0,75)
6 Арматурчлалын тууз урт, м 0,75 (1,1)
7 Дюбель К 6/35 шир 1,6
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1
10 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0
11 КНАУФ-профиль ПУ шир **

** захиалагчийн хүсэлтээр
( ) ханын өндөр КНАУФ гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна


Буцах