С 362

С 362

С 362

С 362

Дан металл каркас бүхий гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангаар хийсэн  хоёр үе өнгөлгөөтэй хамар хана С 362. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 362 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар (ГВЛ)  хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтанг ашиглан хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 362 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 362 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.

Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах болон хамар ханыг өндөрсгөхөд хэрэглэнэ.

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажилуудыг гүйцэтгэж болно (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 362 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

8-10 м-ээс дээшгүй  зай тутамд хамар ханын хэв гажилтын заадсыг хийж мөн  халхлах байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудын заадсыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

  • Иж бүрдэл систем С 362-г хэрэглэснээр  тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардалын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 362 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан  илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • С361-тэй харьцуулбал гал тэсвэрлэлт, дуу чимээ тусгаарлалт зэрэг үзүүлэлтүүд илүү өндөр.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 65 кг.
Хамар ханын дээд өндөр 9 м* хүртэл
Хамар ханын зузаан 100-150 мм *.
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 58 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 90.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 4,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
Винт MN 30 ш 13 [14]
46 Винт MN 45 ш 29 [30]
5 Шаваас  КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) кг 1,0 [1,5]
6 Арматурчлалын лент урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 1,5
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 Хөрсжүүлэгч  КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн сэмэрлэг хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах