С 631.1

С 631.1

С 631.1

С 631.1

Дүүжингээр бэхлэгдсэн ган каркас бүхий нэг үе КНАУФ-Файерборд хавтангийн өнгөлгөө.

КНАУФ С 631.1 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдсэн ган каркас бүхий нэг үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл. Бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш.

Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-Файерборд хавтан
  • Таазны (ПП 60/27) болон чиглүүлэгч (ПН 28/27) ган профилууд, хана таазны бэхэлгээ.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 м2 таазанд шаардлагатай материалуудын жагсаалтыг "Техникийн үзүүлэлтүүд" хэсгээс харна уу.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Каркасан систем. Каркасын өнгөлгөөг нэг үе КНАУФ-Файерборд хавтангаар хийнэ. Каркасыг таазны профиль (ПП 60/27)-ээр хийж шал, таазан дээр таазны чиглүүлэгч профилүүдэд тогтоож хананд хана таазны бэхэлгээгээр бэхэлнэ.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 631.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөл бүрдүүлэхэд оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй найдвартай тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал.

Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Бэх бат гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү шинжүүд нь КНАУФ-Файерборд хавтангаар галд илүү их тэсвэрлэлттэй байгууламжуудыг барих боломжтой.

Үзүүлэлтүүд Хэмжээ
Өнгөлгөөний зузаан (D), мм 45 орчим
Профилийн оврын хэмжээ (a), мм 27
Материалын зузаан (d), мм 12,5
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр, м 10
1 м2 өнгөлгөөний жин, кг/м2 ~ 15

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
КНАУФ-Файерборд м2 1,0
КНАУФ-хавтангууд (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2
2 КНАУФ-профиль ПП 60/27 урт, м 2,0 (2,4)
3 КНАУФ-профиль ПН 28/27 урт, м 0,7
4 Хана таазны бэхэлгээ 60/27 шир 0,7
5 Нягтруулах тууз шир 0,85
6 Бэхэлгээний дюбель ПН 28/27 шир 1,6
7 Шуруп LN 9 шир 1,5 (2,7)
Шуруп TN 25 шир 14 (17)
Шуруп TN 35 шир
9 КНАУФ-профиль ПУ шир *
10 Профиль уртасгагч 60/27 шир *
11 КНАУФ-Файерборд хавтангийн шилэн сэмэрлэг арматурчлалын тууз урт, м 1,25
12 КНАУФ-Файерборд Шпахтель шаваас кг 0,05
13 КНАУФ-Фуген шаваас кг
14 Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөнгийн дулаан тусгаарлагч м2 1



Буцах