П 113

П 113

П 113

П 113

Нэг түвшний металл каркас П 113 бүхий КНАУФ-хавтан дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 113 нь нэг түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан бүрэн иж бүрдэл материалууд болно. Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан.
  • Таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 КНАУФ-металл профилууд.

Иж бүрдэл системын бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь гипсэн КНАУФ-хавтангуудбн бэхлэгдэх даацын профилуудтэй өөр өөр түвшинд байрлана.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 113 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцэд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ:

  • Засал чимэглэл.
  • Зохион бүтээх-төлөвлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд.
  • Гадаргуун тэгш бусыг арилгах.
  • Инжинерийн шугам сүлжээг далдлах.
  • Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах.
  • Акустик.
  • Өнгөлөх, тусгаарлах материалын гал тэсвэрлэлтийг сайжруулах.

Угсралтын явц

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын төлөвлөсөн байршилыг тэмдэглэх.
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • КНАУФ-хавтангуудыг төлөвлөгөөний дагуу байршуулж бэхлэх.
  • КНАУФ-хавтан хоорондын заадсыг шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал болон будаг хийхээс өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх

Зөвлөгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +15°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшилийг ихэсгэдэг "нойтон засвар" дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 113 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

  • Иж бүрдэл систем П 113-ийг хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгодог.
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • П 113 дүүжин таазны гадаргуу ямарч засал хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болгохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Нэг квадрат метр таазны жин ойролцоогоор 13 кг
Суурь таазанд каркасыг бэхлэх цэг хоорондын дээд зай 1000 мм
Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай 500 мм
Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай 1200 мм
Захын үндсэн профилийн тэнхлэг болон хана хоорондын дээд зай ?1200 мм

Иж бүрдэл системын бүрэлдэхүүн

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-хавтан (энгийн болон ус чийг, галд тэсвэртэй хавтангууд) м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 2,9
3 КНАУФ-профил ПН 28/27 урт, м *
4 С төмрийн залгаа холбоос 60/27 ш 0,2
5 Загалмай төмөр 60/27 ш 1,7
Гогцоо төмрийн бэхэлгээ 60/27 ш 0,7
66 Гогцоо төмөр ш 0,7
эсвэл оронд
Хана таазны бэхэлгээ 60/27 ш 0,7
Шуруп LN 9 ш 1,1
7 Шуруп TN 25 ш 23,0
8 Анкер элемент ш 0,7
9 Дюбель К 6/35 ш **
10 Арматурчлалын тууз урт, м 1,2
11 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 0,4
12 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,1

* уг заалт тасалгааны периметрын хэмжээнээс хамаарна.

** уг хэмжээг захиалагч 1 урт.м ПН 28/27 профилд 2 ширхэг дюбель ноогдохоор тооцож олно.


Буцах