П 16

П 16

П 16

П 16

Шугаман метал тааз П 16. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 16 нь шугаман металл дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан бүрэн иж бүрдэл материалууд болно.

Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент болно.

П 16 угсрах конструкцийн бүтцэд даацын байгууламжинд бэхлэгддэг төрөл бүрийн дүүжин бүхий дүүжин металл каркас болон дүүргэгч профиль бүхий "А" ("Б") төрлийн шугаман профилийн иж бүрдэл багтдаг.

-Бүх элементүүд нь үйлдвэрээсээ тул барилгын объект дээр засал хийхгүй.

-Бүх ган эдлэл найдвартай зэвэрдэгүй бүрхэвчтэй тул удаан жилийн эдэлгээтэй.

-Харагдах бэлэн шугаман таазны гадаргуу нь бүрхэвч бүхий металл профилуудын эгнээ болно (өнгийн сонголт бий).

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 16 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Бүх төрлийн барилга байгууламжинд зориулагдсан (орон сууц, олон нийт болон үйлдвэрлэлийн), ихэвчлэн өндөр чийгшилтэй барилгын засал болон шугам, сүлжээний далдалт хийхэд тохиромжтой.

Тааз хоорондын зайнд хийгдэх цахилгааны шугам, дамжуулах хоолой зэрэг системүүдийн угсралтын бүх ажлууд дүүжингүүдийг тогтоосоны дараа хийгдэнэ.

Угсралтын явц дараах үе шаттай.

  • Даацын профил болон дүүжингийн бэхэлгээ хийх байршилыг тэмдэглэх, дүүжин таазны нүүрэн талын тэмдэглэгээг хана болон багананд гаргах.
  • Люк, агааржуулалтын тор, гэрэлтүүлэг болон бусад овор ихтэй төхөөрөмжийг байршуулах тэмдэглэгээг хийх.
  • Булангийн төмөр профилийг дюбелийн тусламжтайгаар, 500 мм -с ихгүй алхамтай нүүрэн талын тэмдэглэгээгээр нь хананд бэхлэх.
  • Дүүжинг угсрах.
  • Дүүжинд даацын профилийг угсрах.
  • Хэвтээ хавтгайд даацын профилуудыг тэгшлэх.
  • Үзлэгийн хаалга, агааржуулалтын тор, чийдэн болон бусад овор ихтэй төхөөрөмжийг байршуулах.
  • Шугаман болон дүүргэгч профилуудыг угсрах.

П 16 шугаман металл таазны иж бүрдэл системийн угсралтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг «Татаж авах» булангаас авна уу. Мэдээлэлийн хуудас П 16.

  • Иж бүрдэл систем П 16 –г хэрэглэснээр шугаман металл дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Бүх элементүүд нь үйлдвэрээсээ тул барилгын объект дээр засал хийхгүй.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • П 16 шугаман металл таазыг угсрахад маш хялбар.
  • Нэмэлт өнгөлгөө шаардлагагүй.
  • Иж бүрдэл системийн бүх ган эдлэл найдвартай зэвэрдэгүй бүрхэвчтэй тул удаан жилийн эдэлгээтэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
1 кв. м таазны жин ойролцоогоор 5 кг.
Модулын өргөн (алхам) 100 мм

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
КНАУФ- шугаман профил ПР 84/1 2 төрөл А урт, м 10
КНАУФ- шугаман профил ПР 84/1 2 төрөл Б урт, м 10
2 КНАУФ- дүүргэх профил ПЗ 16/11 урт, м 10
3 Гоёлын булангийн профил 22/22 урт, м *
4 КНАУФ-тусгай профил ПТ 35/30 урт, м 0,8
5 Профилийн уртасгагч 84/12 урт, м 0,2
6 Гогцоо төмрийн бэхэлгээ ба дүүжин Альфа ш 0,8
эсвэл оронд нь
Гогцоо төмрийн бэхэлгээ Ситрап ш 0,8
Гогцоо төмөр ш 0,8
7 Анкер элемент ш 0,8
8 Дюбель К 6/35 ш **
9 Профилийн холбогч 35/30 ш ***


Буцах