П 14

П 14

П 14

П 14

Үүрэн (растровый) дүүжин тааз П 14. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 14 нь гадаргуйн жигд бүтцийг (растр. 600 x 600 мм) бий болгодог үүрэн дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан бүрэн иж бүрдэл материалууд болно.

Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • Төрөл бүрийн дизайнтай, эрдэс суурь бүхий бэлэн блок КНАУФ-AMF-THERMATEX;
  • Т-хэлбэрийн металл профил.

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 14 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцэд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай тасалгаа сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд засал хийх, шугам сүлжээ далдлах, байрны акустик үзүүлэлтүүд, дуу чимээ тусгаарлах материалын чанар, заслын материалын галын аюулгүй байдлыг сайжруулахад ашиглана.

Угсралтын явц нь дараах үе шаттай:

  • Суурь таазны үндсэн профилийн байршлыг тодорхойлох паралель тэнхлэгт хуваах (төвөөс эхлэн), гэрэлтүүлэг, агааржуулалт болон сплинкерын төхөөрөмжийн байршлыг тэмдэглэх.
  • Хана, багана хүрээлэх ПУ-профилийн тэмдэглэгээг хийх.
  • Каркасын профилийг нэг түвшинд тэгшилж тогтоох.
  • Хавтангуудыг тогтоох.

Зөвлөгөө

  • Бүх «нойтон» ажиллагаа, цонх шалыг суулгасаны дараа буюу барилга угсралтын ажил дууссаны эцэст хавтангуудаа өрнө.
  • Тасалгааны хэмийг 15-30°С хэмжээнд байлгахын тулд халаагуурыг ажиллуулах. Агаарын харьцангуй чийгшил 70% - с хэтэрч болохгүй.
  • Кондиционер, том чийдэн зэрэг овор жин ихтэй хэрэгсэлүүдийг тусгай даацын байгууламжинд суурилуулах.
  • КНАУФ-AMF-THERMATEX блок дээгүүр нэмэлт дулаан болон дуу чимээ тусгаарлах материалын үе тавих, эсвэл таазны гэрэлтүүлэг суулгах тохиолдолд таазны жин нэмэгдэх хэмжээгээр дүүжингийн тоог нэмнэ.
  • Иж бүрдэл систем П 14-ийг хэрэглэснээр үүрэн дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Угсралтын ажил хөнгөн бөгөөд хурдан явагддаг тул хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын байгууламжийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • П 14 үүрэн дүүжин таазанд нэмэлт засал хийх шаардлагагүй.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв Блокны загвараас хамаарч 6,5 -с 10,8 кг.
Растрын хэмжээ 600x600 мм

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
Блок АМФ (Терматекс, Экомин) м2 1,0
эсвэл оронд нь
Блок КНАУФ-акустика м2 1,0
2 Дагуу Т-профил 24/38 урт, м 0,9
3 Үндсэн Т-профиль 24/38 урт, м 0,9
4 Хөндлөн Т-профиль 24/38 урт, м 1,8
5 Гогцоо төмрийн бэхэлгээ, Альфа дүүжин ш 0,8
эсвэл оронд нь
Гогцоо төмрийн бэхэлгээ Твист ш 0,8
Гогцоо төмөр ш 0,8
6 Гоёлын булангийн профил 24/19 урт, м *
7 Анкер элемент ш 0,8
8 Дюбель К 6/35 ш **

* Уг заалт тасалгааны периметрын хэмжээнээс хамаарна.
** Булантай профилийн м. уртыг хоёр дахин ихэсгэсэн хэмжээтэй тэнцэнэ.


Буцах