С 131.2

С 131.2

С 131.2

С 131.2

Эрдэс хөвөн дүүргэгчтэй дан ган каркас бүхий, нэг талаас нь гипсэн хавтангаар, нөгөө талаас нь КНАУФ-Файерборд –хавтангаар нэг үе өнгөлсөн хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 131.1 нь дан ган каркас бүхий нэг талдаа КНАУФ-Файерборд хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй, нөгөө талдаа гипсэн КНАУФ-хавтангаар (ГКЛ) хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь даацын бус байгууламж болно.

Основные строительные элементы перегородки:

  • КНАУФ-Файерборд хавтан;
  • КНАУФ-гипсэн хавтан (ГКЛ);
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС ган профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:

Хамар хана нь гадна талдаа КНАУФ-Файерборд хавтан болон дотор талдаа гипсэн КНАУФ-хавтанг (ГКЛ)  хослуулсан өнгөлгөөтэй ган профил каркаснаас бүрдэнэ. Хавтангуудыг каркаст өөрөө зүсэгч винтээр бэхэлнэ. Өнгөлгөө хоорондох зайг шатдаггүй тусгаарлах материалаар дүүргэнэ.

Шатдаггүй өнгөлгөө зөвхөн нэг талдаа байх шаардлагатай тохиолдолд хосолсон өнгөлгөөг хэрэглэнэ.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 131.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

КНАУФ-Файерборд- г төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн  заал танхим, нүүлгэн шилжүүлэх гарцын каркасанд  давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн  N 123-ФЗ  "Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм" хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файерборд блокны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг найдвартай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.

КНАУФ-Файербордын бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн давуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файерборд хавтангийн уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.

Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 25 кг
Хамар ханын дээд өндөр 8 м* хүртэл
Хамар ханын зузаан 75 - 125 мм
Дуу чимээ тусгаарлах индекс, Rw 50 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 60

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-Файерборд м2 1,0
2 КНАУФ-хавтан (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0
3 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7 (1,3)
4 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
5 Шуруп TN 25 ш 29 (34)
6 Шаваас  КНАУФ-Файерборд,  КНАУФ-Файербордны шпахтель кг 0,05
7 Гипсэн хавтангийн шаваас  КНАУФ-Фуген кг 0,3
8 КНАУФ-Файербордны шилэн арматурчлалын тууз урт, м 2,5
9 Гипсэн хавтангуудын  шаваасны цаасан арматурчлалын тууз урт, м 1,5 (2,2)
10 Дюбел К 6/35

ш

1,6
11 Нягтруулах тууз урт, м 1,2
12 Эрдэс хөвөн блок Nobasil м2 1,1
13 КНАУФ-профил ПУ 31/31 ш *

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.

КНАУФ-Файерборд (ADOBE PDF  378 Кб)
Файерборд_1 (ADOBE PDF  24 Мб)
Файерборд_2 (ADOBE PDF  23 Мб)

Буцах