М 682

М 682

М 682

М 682

Металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг буюу хоер үе мансардны өнгөлгөө М 682. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ М 682 иж бүрдэл систем нь металл каркасан дээр бэхлэгдсэн КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг буюу хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

М 682 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ

Гал хамгаалах зорилгоор мансардын тасалгааг өнгөлөхөд хэрэглэнэ.

М 682 өнгөлгөөг гал хамгаалах бүтцийн элемент болгон ашиглаж болно.

Түүний хэрэглээ ямар нэг зохион байгуулалтын систем төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхар, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Тааз, налууд болон хананд сараалжны тэмдэглэгээ хийх
  • Мансардны тааз, налуу хэсэгт тэмдэглэгээний дагуу хана таазны бэхэлгээг бэхлэх
  • Даацын КНАУФ-профилийг шулуун дүүжин дээр тогтоох, нэг хавтгайд тэгшилж хана таазны бэхэлгээтэй холбоно
  • Мансардны босоо хэсгийн каркасын угсралт (даацын ханын өнгөлгөөг мэдээлэх хуудас М 682 дагуу гүйцэтгэнэ)
  • Цахилгаан, сантехник болон бусад инженерийн шугам сүлжээ, суурин тоног төхөөрөмжийн суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах
  • Дулаан, дуу чимээ тусгаарлах материал тавих (төсөлд орсон тохиолдолд)
  • Каркасыг гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар өнгөлөх
  • Хоер үе өнгөлгөөнд дараах үеийн угсралт хийж үе болгоны заадасыг шавна
  • Ирмэг хөрсжүүлэх, хавтан хоорондын зай, шурупны толгой шавах
  • Гоелын засал хийх бэлтгэл хангах.

Зөвлөмж

Шаваас хийхийн өмнө КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфвллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор чигжинэ.

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигтгэж бэхжүүлнэ.

Чийглэг тасалгаанд (ванн, душ) өнгөлгөө болон шалны суурь, тусгаарлагч байгууламж хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлж гадаргууг нь ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • Мансардны КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн нэг, хоер үе өнгөлгөө хэрэглэснээр "нойтон" технологи, уламжлалт материал ашиглан өнгөлгөө хийхэд гарах хөдөлмөр зарцуулалт ихтэй ажил гүйцэтгэхээс татгалзах боломжтой болно.
  • М 682 металл каркас бүхий мансардны КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн нэг, хоер үе өнгөлгөө нь галын аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангадаг.
  • М 682 металл каркас бүхий мансардны КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн нэг, хоер үе өнгөлгөөний зохион байгуулалт энгийн бөгөөд найдвартай, угсрахад төвөггүй, дээврийн тасалгааны талбайг дээд зэргээр ашиглах боломжийг олгодог.
  • Өнгөлгөөний зөв геометр, тэгш гадаргуу нь архитектурын шийдлийн олон хувилбар, олон төрлийн гоелын шавардлага, дизайны элемент ашиглах боломжтой болгоно.
  • М 682 мансардны КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн тусламжтайгаар дээврийн тасалгаа тань богино хугацаанд бага зардлаар ая тухтай амьрах орчин болж хувирна.
  • Бэлэн болсон гадаргуу чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Өнгөлгөөний гадаргуунд дурын заслын ажил хийж болно, жиш. будах, обой наах, гоелын шавардлага хийх г.м.
  • Тасалгааны дулаан, дуу чимээ тусгарлах чанар сайжирна.
  • Экологийн цэвэр байдал хангагдахаар зогсохгүй хүнд ээлтэй орчин бий болно. Учир нь М 682 иж бүрдэл системийн гол материал болох КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • Хөндий зай завсарыг дулаан, дуу чимээ тусгаарлах материалаар дүүргэх
  • Инженерийн шугам сүлжээ тавих боломжтой.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2* ногдох хэмжээ
1 үе 2 үе
1 КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан ( ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) м2 1,0 2,0
2 ПП-профилийн шулуун дүүжин урт, м 2,3 2,3
За Сэнс FN 5,1x35 шир 2,3 2,3
36 Сэнс FN 3,9x9 шир 4,6 1,6
4 Таазны профиль ПП 60/27 урт, м 2,1 2,1
5 ПП-профилийн уртасгагч урт, м 0,4 0,4
6 Шуруп MN 30 шир 17 9
7 Шуруп MN 45 шир 17
8 Тусгаарлах тууз урт, м ** **
9 КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) шаваас кг 0,3 0,5
10 Арматурчлалын тууз урт, м * *
11 Тусгаарлах өнгөлгөө м2 1,0 1,0

* захиалагчийн хүсэлтээр
** тасалгааны талбайгаас хамаарна.


Буцах