С 363

С 363

С 363

С 363

Дан металл каркас С 363 бүхий гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангаар хийсэн  гурван үе өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 363 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар (ГКЛ)  хийсэн гурван үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Хамар ханын байгууламжийг чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтанг ашиглан хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 363 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Бусад хамар ханатай харьцуулбал галын аюулгүй байдал илүү сайн хангагдсан.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

КНАУФ С 363 иж бүрдэл систем нь ашиглалтын дараах зориулалттай
  • Гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон секц хоорондын даацын бус хана, хамар хана, нийтийн хонгилуудыг бусад тасалгаануудаас тусгаарладаг хамар хана бүхий газруудад хэрэглэнэ.
  • Нүүлгэн шилжүүлэх гарц (хонгил вестибюль, шатны үүр, лифтны хонгил) Г1, В1, Д1, Т1 галын аюулаас хамгаалах зорилгоор Г1, В1, Д 1, Т 1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон
  • Хана, хамар хананд дуу чимээ тусгаарлах болон галын аюулаас хамгаалах цогц шаардлага тавигддаг барилгуудад.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой. С 363 хамар ханыг галын эсрэг хаалт болгон ашиглаж болно.


Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг тэмдэглэх.
  • С 363 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (гурван үе, заадсыг урьдчилж шавна)
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) босоогоор нь тогтоож бэхлэх (гурван үе, заадасаа урьдчилж шавна)
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудын (ГВЛ) хоорондох заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар, фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ. Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

8-10 м-ээс дээшгүй хоорондын зай тутамд хамар ханын хэв гажилтын заадас мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадсыг заавал давтаж хийнэ. Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын заадасыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

  • Иж бүрдэл систем С 363-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилгын байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжыг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 363 хамар ханын гадаргуу ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоелын өнгөлгөө хийх
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалт сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан  илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • Бусад хамар ханатай харьцуулбал галын аюулгүй байдлын дээд зэргийн үзүүлэлттэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 97 кг.
Хамар ханын дээд өндөр 9,5 м* хүртэл
Хамар ханын зузаан 175 мм хүртэл
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 54 дБ.
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 150.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 Гипсэн сэмэрлэг КНАУФ- хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 6,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 50/50 (65/50, 75/50, 100/50) урт, м 4,0
Винт MN 30 ш 13 [14]
46 Винт MN 45 ш 21 [22]
Винт MN 55 ш 29 [30]
5 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 1,4 [2,0]
6 Арматурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 0,7
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах