С 111

С 111

С 111

С 111

Дан металл каркас бүхий КНАУФ-хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар хана С 111. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 111 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр нэг үе гипсэн КНАУФ-хавтан өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

КНАУФ гипсэн хавтангаар өнгөлсөн, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ гипсэн хавтан (ГКЛ);
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Хоёр талаас нь нэг үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) өнгөлсөн металл профил каркаснаас бүрдэнэ. Каркас нь периметрээр барилгын байгууламжинд бэхлэгдэх бөгөөд гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 111 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглээний хүрээ

Тасалгааны дотор ажлыг хуурай аргаар гүйцэтгэхэд хэрэглэнэ.

С 111 хамар ханыг бүх нутаг дэвсгэр түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон барихад зохимжтой.

С 111 хамар ханын аналог нь герман дахь Knauf фирмийн W 111 байгууламж болно.

Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын хатуу шаардлага тавигдаагүй өндөр биш барилгад хэрэглэвэл илүү зохистой.

Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс сэмэрлэг тусгаарлагчийг суулгана.

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэхэд зориулагдсан (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 111 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд КНАУФ-гипсэн хавтангуудыг (ГКЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГКЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ гипсэн хавтангуудын (ГКЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Ажлыг ашиглалтын чийгшлийн горимд, +15°С –с багагүй хэмд хийх.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ- гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 111-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийн угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 111 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал гипсэн КНАУФ-хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв около 25 кг.
Хамар ханын дээд өндөр 8 м* хүртэл
Хамар ханын зузаан 75 - 125 мм
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 50 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 45

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-хавтан (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 2,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7 [1,3]
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
4 Шуруп TN 25 ш 29 [34]
5 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 0,6 [0,9]
6 Артамурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 1,5
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах