П 232

П 232

П 232

П 232

Хоёр түвшний металл каркас П 232 бүхий КНАУФ-Файерборд блокон дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 232 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрэн материалууд болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

КНАУФ-Файерборд хавтан;
таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 металл КНАУФ-профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ-Файерборд хавтан бүхий өнгөлгөөг (нэг үе өнгөлгөө) бэхлэх даацын профилүүдтэй өөр өөр түвшинд байрлана.

Шаардлагатай бол хоёр давхар өнгөлгөөний дотор үеийг гипсэн хавтангаар хийж болно. Дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх үүднээс үл шатах эрдэс хөвөн хавтанцарыг каркасын хөндийд хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 232 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

КНАУФ-Файерборд- г төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, нүүлгэн шилжүүлэх гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ "Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм" хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг баталгаатай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.

КНАУФ-Файербордыг бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн давуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файербордны уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.


Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м.кв таазын жин ойролцоогоор 13 кг
Суурь таазанд каркасыг бэхлэх цэг хоорондын дээд зай 1000 мм
Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай 500 мм
Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай 1200 мм


Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-Файерборд м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 3,2
3 С төмрийн залгаа холбоос 60/27 ш 0,6
4 С төмрийн бэхэлгч холбоос 60/27 ш 2,3
Гогцоо төмрийн бэхэлгээ 60/27 ш 1,3
Гогцоо төмөр ш 1,3
эсвэл оронд нь
Хана таазны бэхэлгээ 60/27 ш 1,3
Шуруп LN 9 ш 2,6
6 Шуруп TN 25 ш 17
7 Анкер элемент ш 1,3
8 КНАУФ-Файерборд блоконд зориулсан шилэн арматурчлалын тууз урт, м 1,2
9 чигжээс КНАУФ-Файерборд Шпахтель кг 0,06


КНАУФ-Файерборд (ADOBE PDF 378 Кб)
Файерборд_1 (ADOBE PDF 24 Мб)
Файерборд_2 (ADOBE PDF 23 Мб)

Буцах