С 626

С 683

С 683

С 683

ПП-профилээр хийгдсэн металл каркас бүхий Аквапанель®цементэн дотор хавтангийн нэг, хоер үе өнгөлгөө С 683. КНАУФ иж бүрэн систем.

КНАУФ С 683 иж бүрдэл систем нь металл каркас бүхий Аквапанель® цементэн дотор хавтангийн нэг буюу хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 683 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийг найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Сэргээн засварлалт болон шинэ барилгын ажилд чийглэг өндөртэй төрөл бүрийн тасалгаанд даацын байгууламж өнгөлөх, тасалгааны чийг тэсвэрлэх чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.

Удаан хугацаагаар чийгний нөлөөлөлд байдаг тасалгаанд хэрэглэвэл зохимжтой:

  • Хувийн болон нийтийн секторуудын бассейны эргэн тойронд
  • Гал тогооны өрөө болон өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийгддэг газруудад
  • Душ
  • Угаалгын өрөө
  • Хувцас угаалгын газар
  • Гараж, хонгил г.м.

Өнгөлгөөний гадаргуунд гоел чимэглэлийн ажил хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийнэ
  • Өнгөлгөөний каркас С 683-ыг угсрах
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх
  • Аквапанель® цементэн дотор хавтанг бэхлэх
  • Хоёр үе өнгөлгөөнтэй бол хоер дахь үеийн угсралт, үе болгонд заадас шавах
  • Булангийн профиль (ПУ 31/31) тогтоох, шавах
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоелын заслын өмнөх хөрсжүүлэлт
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьж гоелын засал хийх.
  • С 683 иж бүрдэл системийг хэрэглэснээр чийглэг тасалгаанд тодорхой барилгын ажил болох дүүжин тааз хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Чийгний нөлөөлөлд тэсвэртэй.
  • Гал тэсвэрлэх өндөр чадвартай.
  • Хөдөлмөр зөрцуулалт ихтэй өнгөлгөөний ажил гарахгүй.
  • Хуурай аргаар барих технологи ашигласнаар хатаах хугацаа хэмнэнэ.
  • Тусгай багаж хэрэглэх шаардлагагүй.
  • Муруй байгууламж барих боломжтой.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин м2 20 кг орчим (1 үе), 35 кг орчим (2 үе)
Өнгөлгөөний хамгийн доод зузаан 45 мм орчим (1 үе), 58 мм орчим (2 үе)
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр 10 м* хүртэл

*профилийн төрөл хэмжээнээс хамаарна

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2* ногдох хэмжээ
1 үе 2 үе
1 Аквапанель® цементэн дотор м2 1,0 2,0
2 КНАУФ-профиль ПП 60/27 урт, м 2,0 (2,4) 2,0
3 КНАУФ-профиль ПН 28/27 шир 0,7 0,7
4 Подвес прямой 60/27 шир 0,7 0,7
5 Хана таазны бэхэлгээ 60/27 шир 0,85 0,85
6 Нягтруулах тууз шир 1,6 1,6
7 Шуруп LN 9 шир 1,5 (2,7) 1,5
Шуруп SN 25 шир 15 15
Шуруп SN 39 шир 15
9 Профиль уртасгагч шир
10 Заадасны цавуу мл 50 100
11 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0*** 1,0**

* Таазны КНАУФ-профиль
** профилын төрөл хэмжээнээс хамаарна
*** захиалагчийн хүсэлтээр
() ханын өндөр Аквапанель® цементэн дотор хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.


Буцах