С 385.1

С 385.1

С 385.1

С 385.1

Давхар металл каркас С 385.1 бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 385.1 нь металл каркас бүхий хоер талдаа тус бүр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар хана хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.


Ус чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.


Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.


С 385.1 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн байгууламжуудын бүрэлдэхүүнд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглээний хүрээ

Өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой, төрөл бүрийн зориулалттай тасалгаан дотор тусгаарлах байгууламж барихад хэрэглэнэ.


Будах, плита наах зэрэг өнгөлгөө хийхэд тохиромжтой.


Дуу чимээ тусгаарлах болон галын аюулгүй байдлын өндөр шаардлага тавигдаагүй, өндөр бус барилгад хэрэглэхэд тохиромжтой.


Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
  • Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
  • Шүршүүр;
  • Угаалга;
  • Угаалга, индүүдлэгийн газарт.
  • Гараж болон подвал гэх мэтчилэн.

Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын байрлахх байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 385.1 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын угсралт.
  • Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг тогтоож бэхлэх.
  • Шал тавьсаны дараа гадаргууд гоелын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.
  • С 381 дан металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн  нэг үе өнгөлгөөтэй хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит альтернатив боломж бөгөөд дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Галын аюулгүй байдал техникийн өндөр үзүүлэлттэй.
  • Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
  • Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
  • Хуурай барилгын аргыг хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагүй.
  • Тусгай багаж шаардагдахгүй.
  • Барилгын ажлын зардлыг бууруулсан.
  • Байнгын нойтон, чийгтэй хэрэглээтэй байшингын хөнгөн тусгаарлах бүтэц монтажлах - иж бүрдэл систем С 385.1 нь барилгын чанар чансаа, эдийн засгийн асуудлыг хамгийн зөв сайнаар шийдэх боломжийг олгоно .
  • Иж бүрдэл систем С 385.1 хэрэглэснээр тодорхой ажил болох өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 37 кг
Хамар ханын дээд өндөр 5,5 м* хүртэл
Хамар ханын зузаан 130-230 мм.
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 58 дБ.
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 45.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхмаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан урт, м  4,0 
КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м  1,4
КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м  4,0 
Шуруп SN 25  ш 30 
Заадасны цавуу мл 100 
Дюбел К 6/35  ш 3,2 
Нягтруулах тууз урт, м  2,4-0,5 
Эрдэс хөвөн блок м2  1,0 


Буцах