П 112

П 112

П 112

П 112

Хоёр түвшний металл каркас бүхий П -112 КНАУФ хавтан дүүжин тааз. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 112 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан бүрэн иж бүрдэл материалууд болно. Таазны бэлэн конструкци нь тухайн барилгын даацын бус элемент болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан.
  • Таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 КНАУФ-металл профилууд.

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд: Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэгдэх дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ гипсэн хавтангуудын бэхлэгдэх даацын профилуудтэй өөр өөр түвшинд байрлана.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 112 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн бүрэлдэхүүнд багтаж буй иж бүрдэл систем нь тэдгээрийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ:

  • Засал чимэглэл.
  • Зохион бүтээх-төлөвлөлтийн асуудлуудыг шийдвэрлэхэд.
  • Гадаргууны тэгш бусыг арилгах.
  • Инженерийн шугам сүлжээг далдлах.
  • Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах.
  • Акустик
  • Өнгөлөх, тусгаарлах материалын гал тэсвэрлэлтийг сайжруулах.

Угсралтын явц

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын төлөвлөгдсөн байршилыг тэмдэглэх.
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • КНАУФ-хавтангуудыг (ГКЛ) төлөвлөгөөний дагуу байршуулж бэхлэх.
  • КНАУФ-хавтангуудын хоорондын заадсыг шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал, будаг хийхээс өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх.

Зөвлөгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудас болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +15°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшилийг ихэсгэдэг "нойтон засвар" дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай. П 112 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

  • Иж бүрдэл систем П 112 -ийг хэрэглэснээр дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • П 112 дүүжин таазны гадаргуу ямарч засал хийхэд тохирно: будах, обой найх, гоёлын засал хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчинг бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Яагаад гэвэл иж бүрдэл системийн үндсэн материал гипсэн КНАУФ-хавтан илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Нэг м.кв таазны жин ойролцоогоор 13,5 кг
Суурь таазанд каркасыг бэхлэх цэг хоорондын дээд зай 900 мм
Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай 500 мм
Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай 1000 мм
Захын үндсэн профилийн тэнхлэг болон хана хоорондын дээд зай ~100 мм

Иж бүрдэл системийн бүрэлдэхүүн

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-хавтан (энгийн болон ус чийг, галд тэсвэртэй хавтангууд) м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 3,2
3 Профиль 60/27 уртасгагч ш 0,6
4 С төмрийн бэхлэгч холбоос 60/27 ш 2,3
Гогцоо төмрийн бэхэлгээ 60/27 ш 1,3
56 Гогцоо төмөр ш 1,3
эсвэл оронд нь
Шулуун дүүжин 60/27 ш 1,3
Шуруп LN 9 ш 2,6
6 Шуруп TN 25 ш 17,0
7 Анкер элемент ш 1,3
8 Арматурчлалын тууз урт, м 1,2
9 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 0,4
10 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,1

 


Буцах