С 112

С 112

С 112

С 112

Дан металл каркас бүхий КНАУФ-хавтангаар хийсэн хоёр үе өнгөлгөөтэй хамар хана С 112. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 112 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн КНАУФ-хавтангаар (ГКЛ) хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн хавтан (ГКЛ);
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Хоёр талаас нь хоер үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) өнгөлсөн металл профил каркаснаас бүрдэнэ.
Каркас нь периметрээр барилгын байгууламжинд бэхлэгдэх бөгөөд гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхэлж хатуу бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 112 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

С 111 хамар ханыг бүх нутаг дэвсгэрт түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламжийг барьж байгуулахад зохимжтой.

Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.

Дуу чимээ болон гал тэсвэрлэлтийн өндөр шаардлагыг хангасан байгууламж.

Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс сэмэрлэг тусгаарлагчийг суулгана.

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэхэд зориулагдсан (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон үндсэн хананд тэмдэглэх.
  • С 112 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГКЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын  (ГКЛ) заадсыг шавах.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоер дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын  (ГКЛ) заадсыг шавах.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛ) тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын  (ГКЛ) заадсыг шавах.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГКЛ) хоёр дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын  (ГКЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Ажлыг ашиглалтын чийгшилын горимд,  +15°С –с багагүй хэмд хийх.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 112-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлсөнөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Гадаргууг галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болгоно.
  • Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 112 хамар ханын гадаргуу ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 49 кг.
Хамар ханын дээд өндөр 9 м* хүртэл
Хамар ханын зузаан 100 - 150 мм
Дуу чимээ тусгаарлах индекс, Rw 58 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 90

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ- хавтан (ГКЛ, ГКЛВ, ГКЛО) м2 4,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
Шуруп TN 25 ш 13 [14]
Шуруп TN 35 ш 29 [30]
5 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 1,0 [1,5]
6 Арматурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 1,5
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах