С 625

С 625

С 625

С 625

Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас бүхий нэг үе КНАУФ хавтантай өнгөлгөө С 625. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 625 иж бүрдэл систем нь суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас бүхий нэг үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 625 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Хуурай бөгөөд жирийн чийгшилттэй төрөл бүрийн зориулалттай орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай бүх ангиллын (А, Б, В) барилгыг сэргээн засварлах болон шинээр барилга барихад дараах зорилгоор хэрэглэнэ.

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх
  • Гадаргууны тэгш бус байдлыг засах
  • Инженерийн шугам сүлжээнүүдийг далдлах
  • Тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд).

Өнгөлсөн гадаргуунд гоел чимэглэлийн ажил хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц нь дараах ажлын үе шаттай:

  • Шал, тааз, суурь ханан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээг хийнэ
  • Өнгөлгөөний каркас С625-ыг угсрах
  • Цахилгааны болон төсөлд заасан бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх
  • Босоо чиглэлийн КНАУФ гипсэн хавтанг (ГКЛ) тогтоох
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоелын шавардлагын өмнө хөрсжүүлэх
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьж гоелын засал хийх.

Зөвлөмж

Өндөр чийгшилтэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, ванн) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГКЛВ) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус нь шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

Битүү өнгөлгөөнд 10-15 м-ийн хоорондын зайтай хэв гажилтын заадас гаргана.

  • С 625 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажил хийх шаардлагүй.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын дотор засал хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанарууд сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м2 өнгөлгөөний жин, кг/м2 ~ 16
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр, м 3,0 - 5,0*
Өнгөлгөөний хамгийн дээд зузаан(d), мм 87,5 - 100*

*Профилын төрөл хэмжээнээс хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох тоо
1 КНАУФ-лист (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0
2 КНАУФ-профиль ПН 75/40 (100/40) урт, м 0,7(1,1)
3 КНАУФ-профиль ПС 75/50 (100/50) урт, м 2,0
4 Шуруп TN 25 шир 14(17)
5 КНАУФ-Фуген шаваас (Фугенфюллер) кг 0,3 (0,45)
6 Арматурчлалын тууз урт, м 0,75(1,1)
7 Дюбель К 6/35 шир 1,6
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1
10 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0
11 КНАУФ-профиль ПУ шир **

** захиалагчийн хүсэлтээр
( ) ханын өндөр хавтангийн уртаас илүү гарсан тохиолдолд хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах