С 385.2

С 385.2

С 385.2

С 385.2

Давхар металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн хоёр  үе өнгөлгөөтэй хамар хана С 385. 2. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 385.2 нь давхар металл каркас бүхий хоер талдаа тус бүр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.


Ус чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.


Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.


С 385.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Төрөл бүрийн зориулалттай тасалгаан дотор тусгаарлах байгууламж хийхэд хэрэглэнэ.
Гал тэсвэрлэлт болон бат бэхийн өндөр үзүүлэлттэйгээс гадна ус, дулаан, бохирын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн далд угсралтыг явуулах боломжтой.


Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.


Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах зорилгоор ашиглана.


Будах, плита наах зэрэг өнгөлгөө хийхэд тохиромжтой.


Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
  • Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
  • Шүршүүр;
  • Угаалга;
  • Угаалга, индүүдлэгийн газарт.
  • Гараж болон подвал гэх мэтчилэн.

Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын төслийн дагуух байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 385.2 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг тогтоож бэхлэх.
  • Шал тавьсаны дараа гадаргууд гоелын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.
  • С 385.2 дан металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн  нэг үе өнгөлгөөтэй хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит альтернатив боломж бөгөөд дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Галын аюулгүй байдал техникийн өндөр үзүүлэлтэй.
  • Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
  • Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
  • Хуурай барилгын арга хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагүй.
  • Тусгай багаж шаардагдахгүй.
  • Барилгын ажлын зардлыг бууруулсан.
  • Иж бүрдэл систем С 385.2-г хэрэглэснээр өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно. 
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 69 кг.
Хамар ханын дээд өндөр 7 м* хүртэл
Хамар ханын зузаан 155-255 мм.
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 59 дБ.
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 45.

* Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан урт, м 4,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 1,4
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 4,0
Шуруп SN 25 ш 30
Шуруп SN 39 ш 30
5 Заадасны цавуу мл 200
6 Дюбел К 6/35 ш 3,2
7 Нягтруулах тууз урт, м 2,4-0,5
8 Эрдэс хөвөн блок м2 1,0


Буцах