С 631.2

С 631.2

С 631.2

С 631.2

Дүүжингээр бэхэлэгдсэн ган каркас бүхий КНАУФ-Файерборд хавтан (гадна үе) ба гипсэн хавтан (дотор үе) хосолсон хоер үе өнгөлгөө.

КНАУФ С 631.2 иж бүрдэл систем нь суурь хананд ган каркасаар бэхлэгдсэн хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл. Т Бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш.

Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-Файерборд блокнууд
  • Гипсэн КНАУФ хавтан
  • Таазны (ПП 60/27) ба чиглүүлэгч (ПН 28/27) ган профилүүд, шулуун дүүжин.

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн бөгөөд 1 м2 таазанд шаардлагатай материалуудын жагсаалтыг "Техникийн үзүүлэлтүүд" хэсгээс харна уу.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Каркасан систем. Каркасын өнгөлгөө нь КНАУФ-Файеборд хавтан (гадна үе), гипсэн хавтан (дотор үе) хосолсон хоер үе. Каркасыг таазны профиль (ПП 60/27)-ээр хийж шал, таазан дээр таазны чиглүүлэгч профилүүдэд тогтоож хананд шулуун дүүжингээр бэхэлнэ.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 631.2 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.


КНАУФ-Файерборд нь галын аюулгүй байдлын шаардлагын дагуу шатдаггүй барилгын материал ашиглахыг заасан байгууламжинд галын эсрэг хамгаалах өнгөлгөөний материалын хувьд тусгаарлагч хана, дүүжин таазанд хэрэглэнэ.

КНАУФ-Файерборд нь гал гарах аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө хийхэд хэрэглэдэг.


КНАУФ-Файерборд блоконы гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж, ингэснээр аюултай бүсээс хүмүүсийг гаргах боломжийг хангахад оршино. Өнөөдөр зах зээд дээр борлогдож буй шатдаггүй материалуудаас зөвхөн КНАУФ-Файерборд гал түймэртэй үр дүнтэй тэмцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь экологийн цэвэр, аюулгүй материал мөн.

Бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад зарчмын ялгаа нь гэвэл стандарт галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсаны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.

Бэх бат гипсэн зүрхэвчээс гадна түүнд агуулагдах шилэн зотон нь галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. Энэхүү шинжүүд нь КНАУФ-Файерборд блокоор галд илүү их тэсвэрлэлттэй байгууламжуудыг барих боломжтой.


Үзүүлэлтүүд Хэмжээ
Өнгөлгөөний зузаан (D), мм 58 орчим
Профилийн оворын хэмжээ (a), мм 27
Материалын зузаан (d), мм 12,5х2
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр, м 10
1 м2 өнгөлгөөний жин, кг/м2 ~ 26

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
КНАУФ-Файерборд м2 1,0
КНАУФ-хавтангууд (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0
2 КНАУФ-профиль ПП 60/27 урт, м 2,0
3 КНАУФ-профиль ПН 28/27 урт, м 0,7
4 Шулуун дүүжин 60/27 шир 0,7
5 Нягтруулах тууз шир 0,85
6 Бэхэлгээний дюбель ПН 28/27 шир 1,6
7 Шуруп LN 9 шир 1,5
Шуруп TN 25 шир 6 (7)
Шуруп TN 35 шир 14 (15)
9 КНАУФ-профиль ПУ шир *
10 Профиль уртасгагч 60/27 шир *
11 КНАУФ-Файерборд хавтангийн шилэн сэмэрлэг арматурчлалын тууз урт, м 1,25
12 КНАУФ-Файерборд Шпахтель шаваас кг 0,05
13 КНАУФ-Фуген шаваас кг 0,3 (0,45)
14 Шинэ үеийн Ecose®КНАУФ Инсулейшн технологийн дагуу үйлдвэрлэсэн эрдэс хөвөнгийн дулаан тусгаарлагч м2 1



Буцах