С 361

С 361

С 361

С 361

Дан металл каркас С 361 бүхий КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангаар хийсэн  нэг үе өнгөлгөөтэй хамар хана. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 361 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангаар (ГВЛ)  хийсэн нэг үе өнгөлгөөтэй хамар ханыг хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Мөн хамар ханыг чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтангаар (ГКЛ) хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 361 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Область применения

Орон сууц, олон нийт болон үйлдвэрлэлийн зориулалттай байгууламжийн дотор амьдрах өрөө, зочид буудал, ажлын байр болон олон нийтийн байрны өрөөнүүдийг тусгаарлахад ашиглана.

Орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын орон сууц, зочид буудал, ажлын өрөө, нийтийн эзэмшлийн тасалгаа хоорондын хана барихад хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой.
С 361 хамар ханыг галын эсрэг байгууламж болгон ашиглаж болно.

Угсралтын ажилдараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг тэмдэглэх.
  • С 361 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоох.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтангуудыг (ГВЛ) тогтоож бэхлэх.
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ-хавтануудын (ГВЛ) заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоелын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудыг төсөлд заасан тулгуурын алхамаар,  фальцэн ирмэгээр нь тулгаж (ФК) босоо КНАУФ-профилд бэхлэнэ.

Өнгөлгөөний хавтан хоорондын болон каркасын эсрэг талтай зөрөх зайг каркасын тулгууруудын алхамтай тохирч байхаар зохицуулж хийнэ.

Хамар ханын хэв гажилтын заадас 8-10 м-ээс дээшгүй хоорондын зайнд мөн барилгын байгууламжийн хэв гажилтын заадасыг заавал давтаж хийнэ. КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтангуудын ирмэгийг шавахын өмнө КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна.

Гипсэн сэмэрлэг хавтангуудын заадасыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотыг ашиглан шавна.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө), хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хамар хана барилгын байгууламж, шалтай нийлэх газарт КНАУФ-Флэхендихт ус тусгаарлах туузаар битүүлж, гадаргууг ус тусгаарлах КНАУФ-Флэхендихт бэлдэцээр боловсруулна.

  • Иж бүрдэл систем С 361-г хэрэглэснээр тодорхой ажил болох тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.  
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын зохион байгуулалтыг сайжруулсанаар нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран  сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 361 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, Байрны дулаанаа барих болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
  • С 361 байгууламж нь хамгийн бага материаллаг зардалтай, өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд хамгийн ашигтай нь.
  • Гал тэсвэрлэлтийн өндөржүүлсэн үзүүлэлттэй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 34 кг
Хамар ханын дээд өндөр 8 м* хүртэл
Хамар ханын зузаан 75-125 мм *
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 54 дБ хүртэл
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 60

* Каркасын профилын төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Состав комплектной системы

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ- гипсэн сэмэрлэг хавтан (ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг хавтан) 12,5мм м2 2,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7 [1,3]
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
4 Винт MN 30 ш 29 [34]
5 Шаваас  КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) кг 0,6 [0,9]
6 Арматурчлалын лент урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 1,5
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн сэмэрлэг хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах