П 233

П 233

П 233

П 233

Нэг түвшний металл каркас бүхий КНАУФ-Файерборд хавтан дүүжин тааз П 233. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 233 нь нэг түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

КНАУФ-Файерборд хавтан.
Таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 КНАУФ- металл профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:

Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь КНАУФ-Файерборд хавтангийн өнгөлгөөг (нэг үе) бэхлэх даацын профилүүдтэй нэг түвшинд байрлана.

Хэрвээ шаардлагатай бол хоёр давхар өнгөлгөөний дотор үеийг гипсэн хавтангаар хийж болно. Дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх үүднээс үл шатах эрдэс хөвөн хавтанг каркасын хөндийд хийж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 233 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

 

КНАУФ-Файерборд- г төрөл бүрийн зориулалттай барилга байгууламжийн заал танхим, нүүлгэн шилжүүлэх гарцын каркасанд давхарын тоо, багтаамж харгалзалгүй ашигладаг бөгөөд галын аюулгүйн шаардлагын дагуу галын аюулын КМО ангиллын шатдаггүй барилгын материал (НГ) ашиглахыг заасан бусад барилга байгууламжийн өнгөлгөөнд хэрэглэнэ. Эдгээр галын аюулгүй байдлын шаардлагууд 2008 оны 7 сарын 22 өдрийн ОХУ -н холбооны хуулийн N 123-ФЗ "Галын аюулгүй байдлын шаардлагын техникийн дотоод дүрэм" хуулийн хавсралтын 28 болон 29 -р хүснэгтэнд бий.

КНАУФ-Файерборд нь галын аюултай зуух, засварын газар, гараж зэрэг техникийн тасалгаануудыг доторлох хамгийн оновчтой хувилбар юм. Уг материалаар хийгдсэн тасалгааны хананууд нь гал түймрийг тусгаарлах зориулалттай.

Европод КНАУФ-Файербордыг олон жилийн турш хэрэглэж ирсэн. Офис, худалдааны төвүүдийн нөөц гарцуудыг тус материалаар өнгөлдөг. Мөн хуучин байгууламжийн хананд шатдаггүй нэмэлт өнгөлгөө болгон хэрэглэдэг.

 


 

 

 

 

КНАУФ-Файербордны гол зориулалт нь галын тархалтыг хязгаарлаж аюултай бүсээс хүмүүсийг гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Одоогийн байдлаар зах зээл дээр борлогдож буй галд тэсвэртэй материалуудаас зөвхөн уг материал галын дөлийг баталгаатай эсэргүүцэх чадвартайгаа нотолсон. Түүнээс гадна КНАУФ-Файерборд нь жинхэнэ экологийн цэвэр, аюулгүй материал.

КНАУФ-Файербордыг бусад гипсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад гарах зарчмын ялгаа нь бол стандартчилсан галын туршилтын үеэр гипсэн зүрхэвчнээс талстан чийгийг ууршуулсны дараа уг бүтээгдэхүүн удаан хугацаагаар хагарч эвдрээгүй.
Сайжруулсан гипсэн зүрхэвчнээс гадна, түүнд агуулагдах шатдаггүй шилэн давуу нь бүтээгдэхүүний галд тэсвэртэй арматурчлалын каркасын үүргийг гүйцэтгэдэг. КНАУФ-Файербордны уг шинжүүд нь байгууламжийн илүү өндөр хэмжээний гал тэсвэрлэлтийг хангадаг.


Үзүүлэлтүүд Хэмжээ
1 м.кв таазын жин ойролцоогоор 13 кг
Суурь таазанд каркасыг бэхлэх цэг хоорондын дээд зай 1000 мм
Даацын профилийн тэнхлэг хоорондын дээд зай 500 мм
Үндсэн профилийн тэнхлэг хоорондын дээд зай 1200 мм

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-Файерборд м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 2,9
3 КНАУФ- Профилын уртасгагч ПН 28/27 урт, м *
4 С төмрийн залгаа холбоос 60/27 ш 0,2
5 Загалмай төмөр 60/27 ш 1,7
Гогцоо төмрийн бэхэлгээ 60/27 ш 0,7
Гогцоо төмөр ш 0,7
эсвэл оронд нь
Шулуун дүүжин 60/27 ш 0,7
Шуруп LN 9 ш 1,4
7 Шуруп TN 25 ш 23
8 Анкер элемент ш 1,4
9 Бэхэлгээний дюбель 28/27 ш **
10 КНАУФ-Файерборд хавтанд зориулагдсан шилэн арматурчлалын тууз урт, м 1,2
11 Шаваас КНАУФ-Файерборд Шпахтель кг 0,06


* уг заалт байрны периметрын хэмжээнээс хамаарна.
** уг хэмжээг захиалагч 1 урт.м ПН 28/27 профилд 2 ширхэг дюбель ноогдохоор тооцож олно.

КНАУФ-Файерборд (ADOBE PDF 378 Кб)
Файерборд_1 (ADOBE PDF 24 Мб)
Файерборд_2 (ADOBE PDF 23 Мб)

Буцах