С 665

С 665

С 665

С 665

Суурь хананаас хөндийрүүлсэн металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг үе өнгөлгөө С 665. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 665 иж бүрдэл систем нь суурь хананаас холдуулсан металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн (ГВЛ) нэг үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл юм.

Мөн чийгэнд тэсвэртэй КНАУФ хавтан ашиглаж болно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 665 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш тухайн конструкцийн найдвартай байдлыг бүрэн хангана.

Хэрэглэх хүрээ

Сэргээн зсварлах болон шинээр барих орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай дараах барилга, байгууламжид хэрэглэнэ:

  • Байгууламжийн гал түймрийн аюулын нормативт шаардлагуудын КО (45) дагуу тогтоосон
  • Гал түймрийн үеэр хүмүүсийг барилгаас гаргах замын дагуу (вестибюль, шат, лифтний холл) ба даацын байгууламжуудыг галын аюулаас хамгаалах зорилгоор Г1,В1, Д1, Т1-ээс дээш галын аюултай материал хэрэглэхийг хориглосон
  • Ханын дуу чимээ, дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх шаардлагатай бол
  • Засал чимэглэлийн ажил хийгдэж буй.

Дараах зорилгоор хэрэглэнэ

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх
  • Хучилтын тэгш бишийг засах
  • Инженерийн шугам сүлжээ далдлах.

С 665 өнгөлгөөг гал хамгаалах бүтцийн элемент болгон ашиглаж болно. Тус өнгөлгөөний ашиглалт ямар нэг зохион байгуулалтын системийн төрөл, хариуцлагын түвшин, галын аюулын ангилал, байшингийн давхар, цаг уур, инженер-геологи болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй.

Өндөржүүлсэн бат бэх чанар, дулаан, дуу чимээ тусгаарлах чадвартай өнгөлгөөг суурь хананд бэхлэхэд хүндрэлтэй нөхцөлд хэрэглэхэд зохимжтой.

Өнгөлгөөний гадаргуунд засал чимэглэлийн ажил хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсрах явц нь ажлын дараах үе шаттай:

  • Металл каркасыг угсрах: төслийн дагуу байрлалын тэмдэглэгээ хийх, чиглүүлэгч КНАУФ профиль тогтоох, босоо КНАУФ профиль угсрах.
  • Инженерийн шугам сүлжээ тавих, дуу чимээ, дулаан тусгаарлагч үе хийх.
  • Өнгөлгөөг каркасанд бэхлэх: өнгөлгөөг хана, таазанд хадах газар тусгаарлагч тууз наах, КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан хадах, уулзвар заадас, шурупны толгой шавах. Олон үе өнгөлгөө бол үе болгоны заадсуудыг шавна.
  • Гадаргууг дараагийн засал чимэглэлийн ажилд бэлтгэх: тусгаарлагч туузны илүү гарсныг хайчлах, шаардлагатай бол зүлгүүрдэх.

Зөвлөмж

Шаваас хийхийн өмнө КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангийн ирмэгийг КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгчээр боловсруулна. Уулзвар заадас, шурупдсэн газрыг КНАУФ-Фуген ГВ (Фугенфвллер ГВ) эсвэл КНАУФ-Унифлотоор шавна.

Гадна өнгөлгөөний заадас дээр тавьсан шаваасанд арматурчлалтай цаасан туузыг шигдээж бэхжүүлнэ.

Чийглэг тасалгаанд (ванн, душ) өнгөлгөө болон шалны суурь, тусгаарлагч байгууламж хоорондын зайг ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтбанд тууз нааж битүүлж гадаргууг нь ус нэвтэрдэггүй КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 665 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажил гарахгүй.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын байгууламжийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдахаар зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
  • С 665 суурь хананд металл каркасан дээр бэхлэгдсэн КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан бүхий нэг болон хоер үе өнгөлгөө нь хөдөлмөр зарцуулалт ихтэй засвар хийх, шаваас солих ажлаас татгалзах боломж олгоно.
  • Байгууламжийн завсрыг дуу чимээ намдаах, дулаан тусгаарлах материалаар дүүргэж болно.
  • Каркасын хөндий зайнд техникийн шугам сүлжээ тавих боломжтой болно.
  • Ханын гадаргууг өвөрмөц муруй хэлбэрт оруулах боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м2 18 кг орчим
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр 4 м* хүртэл

*захиалагчийн хүсэлтээр.

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 КНАУФ-сэмэрлэг хавтан (ус чийгэнд тэсвэртэй сэмэрлэг хавтан) 12,5 мм м2 1,0
2 КНАУФ-профиль ПН 50/40 (65/40,75/40,100/40) урт, м 0,7(1,1)
3 КНАУФ-профиль ПС 50/50 (65/50,75/50,100/50) урт, м 2,0
Сэнс MN 30 шир 14(17)
5 КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) шаваас кг 0,3 (0,45)
6 Арматурчлалын тууз урт, м 0,75(1,1)
7 Дюбель К 6/35 шир 1,6
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1
10 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0*
11 Булангийн профиль шир *

* захиалагчийн хүсэлтээр
( ) ханын өндөр КНАУФ гипсэн хавтангын уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.


Буцах