С 623

С 623

С 623

С 623

С 623 суурь хананд бэхлэгдэх металл каркас бүхий КНАУФ хавтангийн нэг болон хоер үе өнгөлгөө. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ С 623 иж бүрдэл систем нь суурь хананд бэхлэгдэх металл каркас бүхий нэг болон хоер үе өнгөлгөө хийхэд шаардлагатай тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл. Таазны бэлэн конструкци нь барилгын даацын элемент биш.

Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ гипсэн хавтан (КНАУФ-термопанельтай хослуулан хэрэглэх боломжтой).
  • Таазны металл профиль (ПП 60/27), чиглүүлэгч (ПН 60/27).

Иж бүрдэл системийн бүтэц, 1 м2 таазанд шаардлагатай материалуудын жагсаалтыг "Техникийн үзүүлэлтүүд" хэсгээс харна уу.

Өнгөлгөөний үндсэн барилгын элементүүд:

Каркасан систем. Каркасны өнгөлгөөг нэг буюу хоер үе КНАУФ гипсэн хавтангаар гүйцэтгэж болно. Таазны профилээр (ПП 60/27) хийгдсэн каркасыг шал болон таазанд, таазны чиглүүлэх профиль дээр тогтоож хананд хана таазны бэхэлгээний тусламжтайгаар бэхэлнэ.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, барилгын ажил хийж гүйцэтгэх зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 623 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд урт хугацааны ашиглалтын турш конструкцийн найдвартай байдлыг бүхэлд нь хангана.

Хэрэглэх хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинээр барихад дараах зорилгоор хэрэглэнэ.

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх
  • Гадаргууны тэгш биш байдлыг засах
  • Тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд)

Орон сууц, иргэний болон үйлдвэрийн зориулалттай бүх ангилалын (А, Б, В) барилгад хөдөлмөр зарцуулалт, нойтон ажиллагаа, засал чимэглэлийн ажлын хугацааг багасгах зорилгоор хэрэглэнэ.

Өнгөлгөөний гадаргуунд гоелын өнгөлгөө хийж болно, жиш. будах, обой наах г.м.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шал болон таазан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ.
  • Өнгөлгөөний каркас С 623-ын угсралт.
  • Цахилгааны болон төсөлд орсон бусад шугам сүлжээ, овор ихтэй тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудын монтаж.
  • Төсөлд заасан бол тусгаарлах материал тогтоож бэхлэх.
  • Босоо чиглэлийн КНАУФ гипсэн хавтанг (ГКЛ) тогтоох.
  • Булангийн профиль (ПУ 31/31)-ийг тогтоох, шавах.
  • Хавтан хоорондын уулзвар заадас, шуруп бэхэлсэн газар шавах, гоелын шавардлагын өмнөх хөрсжүүлэлт хийх.
  • Шалны нүүрэн талын гадаргууг тавьсаны дараа гоелын шавардлага хийх.

Зөвлөмж

КНАУФ өнгөлгөөний угсралтыг заслын ажил хийж гүйцэтгэх үеэр, шалаа цэвэр болгосон, "нойтон" ажиллагаанууд дууссан, цахилгаан техник, сантехникийн системүүдиийн тавилт хийж гүйцэтгэсэн, хуурай буюу жирийн чийгшилтэй (СНиП 23-02-2003), +15°С доошгүй нөхцөлд хийгдэх естой.

Өндөр чийгшилттэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, ванн) чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГКЛВ) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус нь шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

Цахилгаан сүлжээний байрлалыг гипсэн хавтанг шуруупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

Битүү өнгөлгөөнд 10-15 м-ийн хоорондын зайтай хэв гажилтын заадас гаргана.

  • С 623 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ядаргаатай "нойтон" ажиллагаа хасагдана.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуунд дурын заслын ажил хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдахаар зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан нь амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
Үзүүлэлтүүд Нэг үе ГКЛ Хоёр үе ГКЛ
Өнгөлгөөний зузаан (D), мм ? 41 ? 53,5
Профилийн оврын хэмжээ (a), мм 27 27
Материалын зузаан (d), мм 12,5 12,5 х 2
Өнгөлгөөний хамгийн дээд өндөр, м 10 10
Нэг м2 өнгөлгөөний жин, кг/м2 ~ 15 ~ 26

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 үе 2 үе
1 КНАУФ-лист (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0 2,0
2 КНАУФ-профиль ПП 60/27 урт, м 2,0 (2,4) 2,0
3 КНАУФ-профиль ПН 28/27 шир 0,7 0,7
4 Хана таазны бэхэлгээ 60/27 шир 0,7 0,7
5 Нягтруулах тууз шир 0,85 0,85
6 Дюбель К 6/35 шир 1,6 1,6
7 Шуруп LN 9 шир 1,5 (2,7) 1,5
Шуруп TN 25 шир 14 (17) 6 (7)
Шуруп TN 35 шир 14 (15)
9 КНАУФ-профиль ПУ шир * *
10 С төмрийн залгаа холбоос 60/27 шир * *
11 Арматурчлалын тууз урт, м 0,75 (1,1) 0,75 (1,1)
12 КНАУФ-Фуген (Фугенфюллер) шаваас кг 0,3 (0,45) 0,5 (0,75)
13 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч l 0,1 0,1
14 Эрдэс хөвөнгийн блок м2 1,0* 1,0*
  • *хэрэглэгчийн хүсэлтээр.
  • () ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.


Буцах