С 113

С 113

С 113

С 113

Дан металл каркас бүхий КНАУФ-хавтангаар хийсэн гурван үе өнгөлгөөтэй хамар хана С 113. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 113 нь дан металл каркас бүхий хоер талдаа тус бүр гипсэн КНАУФ-хавтангаар (ГКЛ) хийсэн гурван үе өнгөлгөөтэй хамар ханыг угсрахад шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) хийсэн өнгөлгөөтэй, элемент тус бүрээр нь угсарсан хамар хана нь барилгын даацын бус байгууламж болно.

Хамар ханын үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ- гипсэн хавтан (ГКЛ);
  • Чиглүүлэгч ПН мөн босоо ПС металл профилууд.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр хамар хана хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Хоёр талаас нь гурван үе КНАУФ-гипсэн хавтангаар (ГКЛ) өнгөлсөн металл профил каркаснаас бүрдэнэ.
Каркас нь периметрээр барилгын байгууламжинд бэхлэгдэх бөгөөд гипсэн хавтангуудын даацын хэсэг болно. Хавтангуудыг каркаст шурупээр бэхлэж хөдөлгөөнгүй бүтцийг бий болгоно.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

С 113 иж бүрдэл системын бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглээний хүрээ

С 113 хамар ханыг бүх газар нутагт түүнчлэн газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ч гал тэсвэрлэлтийн түвшин харгалзахгүй, СНиП 23-02-2003 дагуу хуурай болон ердийн чийгшилтэй орон сууц, иргэний болон үйлдвэрлэлийн зориулалттай барилгын тасалгаануудад тусгаарлах хөнгөн байгууламж болгон барихад зохимжтой.

Сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд хэрэглэнэ.

Галын аюулгүй байдлын тусгай өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэвэл зохимжтой.

Дуу чимээ, дулаан тусгаарлах болон галын аюулгүй байдлыг хангах шаардлагатай бол гипсэн хавтан хоорондын хөндийд эрдэс сэмэрлэг тусгаарлагчийг суулгана.

Ханын гадаргууд төрөл бүрийн заслын ажлуудыг гүйцэтгэхэд зориулагдсан (будаг, обой, керамик блок, бүтцийн шавардлага г.м).

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлах байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 113 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд гипсэн КНАУФ-хавтангуудыг (ГКЛ) босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавах.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоер дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавах.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) гурав дахь үеийг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавах.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛ) тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавах.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГКЛ) хоёр дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавах.
  • Каркасны нөгөө талд КНАУФ-гипсэн хавтангийн (ГКЛ) гурав дахь үеийг тогтоож бэхлэх.
  • КНАУФ-гипсэн хавтангуудын (ГКЛ) хоорондын заадсыг шавж, гадаргууг заслын ажилд бэлтгэж хөрсжүүлэх.
  • Хамар ханын гоёлын заслыг шал тавьсаны дараа хийх.

Зөвлөгөө

Ажлыг ашиглалтын чийгшлийн горимд, +15°С –с багагүй хэмд хийх.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо, ванны өрөө) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтан (ГКЛВ) ашиглах нь тохиромжтой. Хананд шууд ус тусах (ванны өрөө) газар хавтангийн гадаргууг КНАУФ-Флэхендихт ус тусгаарлагчаар боловсруулах хэрэгтэй.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон КНАУФ гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

  • Иж бүрдэл систем С 113-г хэрэглэснээр тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Хамар хана хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилгын конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Гадаргуу нь галд тэсвэртэй нэмэлт хамгаалалттай болдог.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгоно.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • С 113 хамар ханын гадаргууд ямарч засвар хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ . Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 78 кг.
Хамар ханын дээд өндөр 9,5 м* хүртэл
Хамар ханын зузаан 175 мм хүртэл
Дуу чимээ тусгаарлах индекс, Rw 56 дБ
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 240

* Каркасын профилын төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 КНАУФ-хавтан (ГКЛ, ГКЛВ, ГКЛО) м2 6,0
2 КНАУФ-профил ПН 75/40 (100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 75/50 (100/50) урт, м 2,0
Шуруп TN 25 ш 13 [14]
Шуруп TN 35 ш 21 [22]
Шуруп TN 55 ш 29 [30]
5 Шаваас КНАУФ-Фуген (Фугенфюллер) кг 1,4 [2,0]
6 Арматурчлалын тууз урт, м 1,5 [2,2]
7 Дюбел К 6/35 ш 0,7
8 Нягтруулах тууз урт, м 1,2
9 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,2
10 Эрдэс хөвөн блок м2 1,0
11 КНАУФ-профил ПУ ш **

** захиалагчийн хүсэлтээр.
[ ] хамар ханын өндөр гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлүүдийг авна.


Буцах