С 611

С 611

С 611

С 611

КНАУФ хавтанг цавуугаар нааж хийх нэг үе өнгөлгөө С 611. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем нь ханыг цавуу ашиглан өнгөлөх тусгайлан сонгосон материалуудын иж бүрдэл.

Хэрэглэх хүрээ

Төрөл бүрийн зориулалттай барилгыг сэргээн засварлах болон шинэ барилгын ажилд дараах зорилгоор хэрэглэнэ.

  • Даацын тоосгон болон бетон байгууламжуудыг өнгөлөх
  • Гадаргууны тэгш биш байдлыг засах
  • Тусгаарлах байгууламжуудын дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын дулаан тусгаарлалтыг дээшлүүлэх
  • Тусгаарлах байгууламжуудын галын аюулгүй байдлыг дээшлүүлэх (хана болон өнгөлгөөний гал тэсвэрлэх дээд хязгаар, галын аюулгүй байдлын ангилал нормчлогдсон тохиолдолд)

Байрны гадна ханыг дулаалах шаардлагатай бол өнгөлгөөний бүрэлдэхүүн хэсэгт дулаан тусгаарлагч материал орно.

Угсралтын явц нь ажлын дараах үе шаттай:

  • Шал болон таазан дээр өнгөлгөөний байрлалын тэмдэглэгээ хийх
  • Суурь ханыг тоос, шорооноос цэвэрлэх
  • Цавуудах
  • Хавтанг хананд бэхлэх, отвес ба 2 м-ийн рейкны тусламжтайгаар тэгшлэх
  • Уулзвар заадсыг шавах
  • Уулзвар заадас, хана таазны хоорондын завсрыг шавах
  • Шал цэвэрлэх, гоелын засал хийх

Зөвлөмж

Өндөр чийгшилтэй нөхцөлд (00 өрөө, гал тогооны өрөө, ванн) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ гипсэн хавтанг (ГКЛВ) металл каркастай хослуулан хэрэглэнэ. Ус шууд хананд тусах хэсэгт хавтангийн гадаргууг ус тусгаарлагч КНАУФ-Флэхендихтээр боловсруулна.

  • С 611 иж бүрдэл систем нь ханын өнгөлгөөг чанартай бөгөөд хэмнэлттэйгээр шийдвэрлэж өгнө.
  • Өнгөлгөө хийх явцад ажиллагаа ихтэй "нойтон" ажиллагаа хасагдана.
  • Хөдөлмөрийн бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэнэ.
  • Барилгын конструкцийг хөнгөвчилснөөр нийт зардал хэмнэх боломжтой болно.
  • Олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх хязгааргүй боломж нээгдэнэ.
  • Бэлэн гадаргуу нь чанарын өндөр түвшинг хангана.
  • Өнгөлсөн гадаргуу нь дурын засал чимэглэл хийхэд тохиромжтой: будах, обои наах, гоелын шавардлага хийх.
  • Барилгын дулаан болон дуу чимээ тусгаарлах чанар сайжирна.
  • Тасалгааны экологийн цэвэр байдал хангагдаад зогсохгүй хүнд ээлтэй уур амьсгал бий болно. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ хавтан амьсгалах чадвартай, өөрөөр хэлбэл илүүдэл чийгийг шингээх бөгөөд дутагдах үед ялгаруулна.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин м2 12 кг орчим
Өнгөлгөөний хамгийн доод зузаан 20 мм орчим

Иж бүрдэл системийн бүтэц

Дугаар Нэр Хэмжих нэгж м2 ногдох хэмжээ
1 КНАУФ хавтан (энгийн, ус чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй) м2 1,0
2 Арматурчлалын тууз урт, м 0,75(1,1)
3 КНАУФ-Фуген шаваас (Фугенфюллер) кг 0,3 (0,45)
4 КНАУФ-Фуген (цавуу) шаваас (Фугенфюллер) кг 0,8 [А, В]
5 КНАУФ-Перлфикс цавуу кг 3,5 [Б, В]
6 КНАУФ хавтангийн зурвас урт, м 2,6 [В]
7 КНАУФ-профиль ПУ ш *
8 КНАУФ-Тифенгрунд хөрсжүүлэгч л 0,1

  • *хэрэглэгчийн хүсэлтээр.
  • [ ] дөрвөлжин хаалтанд гадаргууны тэгш байдлаас хамааран өнгөлгөө хийх хувилбарууд.
  • А – тэгш гадаргуу (бетон, шавардлага).
  • Б – тэгш бус гадаргуу (2 см хүртэл, жиш. тоосго).
  • В – тэгш бус гадаргуу (2 см-ээс дээш, жиш. чулуун өрлөгө, 10 см өргөн ГКЛ зурвасаар тэгшлэнэ, дугаар 6).
  • ( ) ханын өндөр КНАУФ гипсэн хавтангийн уртаас илүү байх үед хаалтан дахь өгөгдлийг авна.



Буцах