П 282

П 282

П 282

П 282

Хоёр түвшний металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийгдсэн дүүжин тааз П 282. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 282 нь хоёр түвшний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.

Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент бөгөөд зохих чимэглэл заслын боловсруулалт хийсний дараа гөлгөр, залгаасгүй гадаргуутай болдог.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • АКВАПАНЕЛЬ® дотор цементен хавтан
  • таазны металл профил ПП 60/27.

Иж бүрдэл системийн бүтэц, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь АКВАПАНЕЛЬ®дотор цементэн хавтанг (нэг үе өнгөлгөө) бэхлэх даацын профилүүдтэй өөр өөр түвшинд байрлана. АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн чийг тэсвэрлэлт, бат бэх чанарын үзүүлэлттэй байдаг.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.

П 282 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Өндөр чийгшилтэй болон нойтон ашиглалтын горимтой төрөл бүрийн зориулалт бүхий шинэ барилга барих, сэргээн засварлахад хэрэглэнэ.

Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд.
  • Гал тогоо болон өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийдэг газарт.
  • Шүршүүрт.
  • Угаалгын газарт.
  • Угаалга, индүүдлэгийн газарт.
  • Гараж, подвал гэх мэтчилэн.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх.
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан-г төлөвлөгөөний дагуу байрлуулж каркасанд бэхлэх.
  • АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангийн заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал хийх, будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх.

Зөвлөгөө

  • Байнгын чийг ихтэй байдаг олон нийтийн гал тогоо, угаалгын газар, усан бассейны орчим, саун болон лабораторт зэврэлтийн эсрэг хамгаалалт бүхий ган профилийг ашиглах шаардлагатай.
  • П 282 бэлэн таазны гадаргууг шавах ажлыг чийгшил болон агаарын хэмийн тогтвортой нөхцөлд хийх хэрэгтэй.
  • Хэв гажилтын заадасыг АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтанг ашиглан П 282 дүүжин таазыг угсрах явцад 15 м зайтайгаар мөн барилгын хэв гажилтын заадас бүхий газруудад гаргана.
  • П 282 дүүжин таазны дүүжинд ачааг бэхлэхдээ тэнийлгэх (разжимные) дюбел ашиглахыг зөвлөж байна.
  • Иж бүрдэл систем П 282-г хэрэглэснээр өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгааны дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.
  • Таазыг удаан хугацаанд хатаах хэрэгүй.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Угсралтын ажлыг хурдасгаж, барилгын конструкцийг хөнгөрүүлснээр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Тусгай багаж хэрэгсэл шаардлагагүй.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 20 кг

Иж бүрдэл системийн бүтэц*

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан м2 1
2 Таазны профиль ПП 60/27 урт, м 4,6
3 ПП-профилын уртасгагч ш профилын уртаас хамаарна
4 С төмрийн бэхлэгч холбоос ш 1,1
5 Хана таазны бэхэлгээ эсвэл нониус-бэхэлгээ ш 1,8
6 9 мм урт дүүжинтэй профилыг бэхлэх өөрөө зүсэгч винт ш 3,6
7 Өөрөө зүсэгч винт ш 25
8 Дүүжин бэхлэх дюбел ш 1,8
9 Тусгаарлах өнгөлгөө м2 **
10 Заадасны шаваас кг. 0,7
11 Арматурчлалын тууз урт, м 2,1
12 Хатуурдаггүй герметик **

* 10м x 10м = 100 м2 дүүжин таазанд зарцуулагдах материалын тооцоог зүсэлтийн хаягдалыг үл тооцон бодсон болно. Гадаргууг цаашид боловсруулахад шаардагдах (хөрсжүүлэгч, тор) материалуудыг хүснэгтэнд оруулаагүй. Тэдгээрийн зарцуулалт заслын ажлын төрлөөс хамаарна.
** захиалагчийн хүсэлтээр.


Буцах