С 382

С 382

С 382

С 382

Дан металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн хоёр  үе өнгөлгөөтэй хамар хана С 382. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем С 381 нь металл каркас бүхий хоер талдаа тус бүр АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн хоер үе өнгөлгөөтэй хамар хана хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно.


Ус чийгэнд өндөр тэсвэрлэлттэй.


Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг.


С 382 иж бүрдэл системийн бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн конструкцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүрэн хангана.

Хэрэглээний хүрээ

Өндөр чийгшилтэй тасалгаанд хэрэглэхэд зохимжтой. Тухайлбал:

  • Хувийн болон олон нийтийн бүсийн усан бассейны эргэн тойронд
  • Гал тогоо, өдөр бүр нойтон цэвэрлэгээ хийдэг газар;
  • Шүршүүр;
  • Угаалга;
  • Угаалга, индүүдлэгийн газарт.
  • Гараж болон подвал г.м.

Угсралтын ажил дараах үе шаттай:

  • Хамар ханын байрлахх байршилыг хана, тааз болон суурь хананд тэмдэглэх.
  • С 382 хамар ханын каркасыг угсрах.
  • Каркасан дотор цахилгааны шугам сүлжээ болон суурин тоног төхөөрөмж суурилуулахад зориулагдсан эд ангиудыг угсрах.
  • Каркасны нэг талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор  хавтангуудыг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Төсөлд тусгагдсан бол тулгуур хоорондын зайнд тусгаарлагч материалыг бэхлэх.
  • Каркасны нөгөө талд АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангуудыг босоогоор нь тогтоож бэхлэх.
  • Шал тавьсаны дараа гадаргууд гоелын өнгөлгөө хийх бэлтгэл хангах.
  • С 381 дан металл каркас бүхий АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтангаар хийсэн  хоер үе өнгөлгөөтэй хамар хана нь тоосго болон бетон байгууламжийг орлох бодит альтернатив боломж бөгөөд  дурын өнгөлгөө хийхэд найдвартай суурь нь болно.
  • Үйрч хагарахгүй, чийгэнд өндөр тэсвэлэлттэй.
  • Бэлэн болсон хамар ханын гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • Галын аюулгүй байдал техникийн өндөр үзүүлэлтэй.
  • Байгууламжийн угсралт хялбар бөгөөд хурдан.
  • Гадаргууг боловсруулах хүнд хэцүү ажиллагаа гарахгүй.
  • Хуурай барилгын арга хэрэглэснээр удаан хугацаанд хатаах шаардлагагүй болсон.
  • Тусгай багаж шаарддаггүй.
  • Барилгын ажлын зардал буурсан.
  • Иж бүрдэл систем С 381 хэрэглэснээр тодорхой ажил болох өндөр чийгшилтэй болоод нойтон ашиглалтын горимтой тасалгаанд тусгаарлах хөнгөн байгууламжийг барих ажлыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 67 кг.
Хамар ханын дээд өндөр 7 м* хүртэл
Хамар ханын зузаан 100-150 мм.
Дуу чимээ тусгаарлалтын индекс, Rw 53 дБ.
Гал тэсвэрлэлтийн хязгаар EI 120.

** Каркасын профилийн төрөл хэмжээ болон тулгуурын алхамаас хамаарна.

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 АКВАПАНЕЛЬ® цементэн дотор хавтан урт, м 4,0
2 КНАУФ-профил ПН 50/40 (75/40, 100/40) урт, м 0,7
3 КНАУФ-профил ПС 50/50 (75/50, 100/50) урт, м 2,0
Шуруп SN 25 ш 30
Шуруп SN 39 ш 30
5 Заадасны цавуу мл 200
6 Дюбел К 6/35 ш 1,5
7 Нягтруулах тууз урт, м 1,2
8 Эрдэс хөвөн блок м2 1,0


Буцах