П 213

П 213

П 213

П 213

Нэг түвшний металл каркас бүхий КНАУФ гипсэн сэмэрлэг хавтан дүүжин тааз П 213. КНАУФ иж бүрдэл систем.

КНАУФ иж бүрдэл систем П 213 нь нэг түвшиний металл каркас бүхий дүүжин тааз хийхэд шаардлагатай тусгайлан сонгон авсан иж бүрдэл материалууд болно. Таазны бэлэн конструкци нь барилгын даацын бус элемент бөгөөд зохих засал, боловсруулалт хийсэний дараа гөлгөр, залгаасгүй гадаргуутай болдог. Байгууламжийг ус чийгэнд тэсвэртэй гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангаар хийж болно.

Таазны үндсэн барилгын элементүүд:

  • КНАУФ-гипсэн сэмэрлэг хавтан (ГВЛ);
  • Таазны ПП 60/27 болон чиглүүлэгч ПН 28/27 КНАУФ- металл профилууд;

Иж бүрдэл системийн бүрэн бүрэлдэхүүн, 1 кв. метр тааз хийхэд шаардлагатай материалуудын нэр, тоо хэмжээг «Техникийн үзүүлэлт» хэсгээс үзнэ үү.

Уг системийн ялгагдах онцлогууд:
Суурь таазанд дүүжин ашиглан бэхлэсэн дүүжин таазны каркасын үндсэн профилууд нь гипсэн сэмэрлэг КНАУФ хавтанг (ГВЛ) (нэг үе өнгөлгөө) бэхлэх даацын профилүүдтэй нэг түвшинд байрлана.

КНАУФ гипсэн сэмэрлэг хавтангаар (ГВЛ) хийгдсэн таазны өнгөлгөө нь өндөржүүлсэн бат бэх чанарын үзүүлэлтэй байдаг.

Иж бүрдэл систем нь үндсэн элементүүдээс гадна тухайн барилгын тодорхой асуудлуудыг шийдэхэд шаардлагатай техникийн шийдэл, зөвлөмж, багаж хэрэгслүүдийг багтааж байдаг. П 213 иж бүрдэл системын бүх элементүүд нь орчин үеийн технологийн дагуу, чанарын чанд хяналтан дор үйлдвэрлэгддэг бөгөөд тухайн бүтээцийн найдвартай ажиллагааг урт хугацааны ашиглалтын турш бүхэлд нь хангана.

Хэрэглээний хүрээ

Орон сууц, олон нийт, үйлдвэрлэл болон бусад төрөл бүрийн зориулалттай шинэ барилга барих, сэргээн засварлахад дараах зорилгоор ашиглана:

  • Тусгаарлах даацын байгууламжийн гал тэсвэрлэлтийг дээшлүүлэх.
  • Цахилгааны сүлжээ болон инженерийн тоног төхөөрөмжийг далдлах.
  • Барилгын зохион бүтээх-төлөвлөх асуудлуудыг шийдвэрлэх.
  • Гоёлын засал чимэглэл.
  • Гадаргуун тэгш бусыг арилгах.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлалтыг дээшлүүлэх.

Галын аюулгүй байдлын болон байгууламжийн бат бэхийн өндөржүүлсэн шаардлагатай тасалгаанд хэрэглэхийг зөвлөж байна.

КНАУФ иж бүрдэл систем П 213 -г нүүлгэн шилжүүлэх гарцын таазны засварт хэрэглэвэл зохистой.

Угсралтын явц дараах үе шаттай:

  • Дүүжин таазны каркасын байрлах байршилыг тэмдэглэх.
  • Каркасыг угсарч бэхлэх.
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ хавтангуудыг (ГВЛ) төлөвлөгөөний дагуу байршуулж каркасанд бэхлэх.
  • Гипсэн сэмэрлэг КНАУФ хавтануудын (ГВЛ) заадас шавах, шаардлагатай бол дүүжин таазны гадаргууг бүхэлд нь шавах (замаскдах).
  • Гоёлын засал хийх болон будахаас өмнө дүүжин таазны гадаргууг хөрсжүүлэх.

Зөвлөгөө

Дүүжин таазыг суурилуулах ажил нь КНАУФ хавтангийн техникийн хуудасны дагуу болон төслийн шаардлагад чанд нийцэхүйцээр хуурай ба ердийн чийгшилтэй орчинд (СНиП 23-02-2003) +15°С –с багагүй хэмд хийгдэх ёстой.

Таазны угсралтыг тасалгааны чийгшлийг ихэсгэдэг "нойтон засвар" дууссаны дараа, заслын ажлын үеэр эхлүүлнэ.

Байнгын өндөр чийгтэй орчинд (сантехникийн холболт бүхий газар, гал тогоо) ус чийгэнд тэсвэртэй КНАУФ-гипсэн хавтанг (ГКЛВ) ашиглахыг зөвлөж байна.

Цахилгаан сүлжээний байрлалыг каркасын хурц ирмэгтэй элементүүд болон гипсэн хавтанг шурупээр бэхлэх явцад гэмтээх боломжгүйгээр сонгох шаардлагатай.

П 212 дүүжин таазыг будахдаа усан дисперстэй будгаар будах. Ямар ч тохиолдолд шохойн болон шингэн шилэн будгаар будахгүй байх.

  • Иж бүрдэл систем П 213-г хэрэглэснээр тодорхой ажил болох шугаман металл дүүжин таазны угсралтыг хамгийн зөв, чанартай бөгөөд хэмнэлттэйгээр гүйцэтгэх боломжтой болно.
  • Барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг нэгдүгээр (дээд) ангиллын түвшинд хангадаг.
  • Дүүжин тааз хийх үйл ажиллагаанаас «нойтон» ажлыг бүрэн гаргасан.
  • Хөдөлмөрийн бүтээмжийг мэдэгдэхүйц дээшлүүлсэн.
  • Барилга байгууламжийн конструкцийг хөнгөлснөөр нийт зардлын хэмжээг бууруулсан.
  • Хязгааргүй уран сэтгэмж, олон хувилбарт архитектурын шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон.
  • Бэлэн болсон таазны гадаргуу нь чанарын өндөр шаардлагыг хангана.
  • П 213 дүүжин таазны гадаргууд ямарч засал хийхэд тохирно: будах, обой наах, гоёлын чимэглэл хийх зэрэг.
  • Тасалгааны дулаан болон дуу чимээ тусгаарлах чадвар сайжирна.
  • Экологийн цэвэр орчин бий болохоос гадна хүн амьдрах тав тухтай микроорчинг бүрдүүлнэ. Учир нь иж бүрдэл системийн үндсэн материал болох КНАУФ-гипсэн хавтан нь илүүдэл чийгийг шингээж, шаардлагатай бол түүнийг буцааж гарган амьсгалдаг юм.
Үзүүлэлтүүд Хэмжээ
Жин 1 м.кв ойролцоогоор 15 кг

Иж бүрдэл системийн бүтэц

Нэр Хэмжих нэгж м2-д зарцуулагдах хэмжээ
1 Гипсэн сэмэрлэг КНАУФ хавтан (КСЛ, КСЛВ) 10мм м2 1,0
2 КНАУФ-профил ПП 60/27 урт, м 2,9
3 КНАУФ-профил ПН 28/27 урт, м *
4 С төмрийн залгаа холбоос 60/27 ш 0,2
5 Загалмай төмөр 60/27 ш 1,7
Хана таазны бэхэлгээ ш 0,7
66 Өөрөө зүсэгч шуруп LN9 ш 0,7
эсвэл оронд нь
Гогцоо төмрийн бэхэлгээ ш 0,7
Гогцоо төмөр ш 1,1
7 Шуруп MN 30 ш 23,0
8 Анкер элемент ш 0,7
9 Дюбель К 6/35 ш **
10 Арматурчлалын тууз урт, м 1,2
11 Шаваас КНАУФ-Фуген ГВ (Фугенфюллер ГВ) кг 0,4
12 Хөрсжүүлэгч КНАУФ-Тифенгрунд л 0,1


Буцах